Нэг. Төсвийн  орлогын бүрдүүлэлтийн талаар

2015 оны 2-р улиралын төсвийн орлогын төлөвлөгөөгөөр 3826292.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 3539265.2 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 93.0 хувиар биелүүлсэн дүнтэй байна. / Хүснэгтийг хавсаргав./ Үүнд:

 

  • Үйл ажиллагааны орлогын албан татвар 372,964,1 мянган төгрөгөөр буюу 145 хувиар, Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 82403,9  мянган төгрөгөөр буюу 136.0 хувиар, Хог хаягдал 167,160,1 мянган төгрөг буюу 118.0 хувиар тус тус давж биелсэн дүнтэй байна.
  • Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар 25829,0 мянган төгрөгөөр буюу 81,8 хувиар, Бууны татвар  374,0  мянган төгрөг буюу 87,5 хувиар

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр орлого 17739,7 мянган төгрөгөөр буюу 29.0 хувиар Хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 296,603,6 мянган төгрөгөөр буюу 63,3 хувиар, Хүү торгуулийн орлого 494382,2 мянган төгрөгөөр буюу 23,9 хувиар тус тус тасарсан байна.

  • Төсөвт газрын өөрийн орлогод 104030,8 мянган төгрөг, Ус рашаан ашигласны төлбөрт 636,8 мянган бусад нэр заагдаагүй орлого 45498,0 төгрөг тус тус төвлөрүүлсэн дүнтэй байна.

 

Төлөвлөгөө давж биелэгдэж буй орлогын төрлүүдийн хувьд:

  • Үйл ажиллагааны орлогын албан татварын хувьд  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон гаалиар бараа импортлогч иргэдийн жилийн эцсийн тайлангаа тайлагнан татвараа төлсөн, төсвийн тухай хуулийн дагуу суутгагчийн хувь хүнд олгосон орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэдэг болсон нь тухайн орлого нэмэгдэх эх үүсвэр болсон.
  • Улсын тэмдэгтийн хураамжаар  2015 оны 6 дүгээр сарын 30-ны байдлаар 82403,9 мянган  төгрөг оруулжтөлөвлөгөө 136,0 хувьтай байна. Улсын тэмдэгтийн хураамжийн орлогоос Шүүхийн тэмдэгтийн хураамжаар төлсөн орлого буцах магадлалтай тул төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байдаг.

Төлөвлөгөө тасарч буй орлогын төрлүүдийн хувьд:

  • Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлөгчдийн буюу жижиг худалдаа эрхлэгч патентийн татвар төлөгчдийн тоо хэмжээ буурсан
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2015 оны 06 дүгээр сарын 30-ны байдлаар7,260,3 мян.төгрөгийн орлого оруулж 17,739,7 мян.төгрөгөөр төлөвлөгөө тасарч байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр төлөх аж ахуй нэгж иргэдэд хяналт хийж төлбөр хураах ажлыг зохион байгуулсан боловч ихэнх төлбөр төлөгчид үйл ажиллагаа нь зогссон, ажиллахгүй байгаа шалтгаанаа албан бичгээр Татварын хэлтэст тайлбар ирүүлсэн байгаа. Үүнд: “Нарангол тоосго” ХХК, “Ялгуусан”ХХК, “Монгол керамик”ХХК, “Шинэ тоосго”ХХК –ууд одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбар ирүүлээд байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж буй Аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар өмнөх онд 39.0 сая төгрөгийн татвар төлж байсан “Монголкерамик” ХХК, 6.0 сая төгрөг төлж байсан “Нарангол тоосго” ХХК, 4.5 сая төгрөг төлж байсан“Эрэл тоосго” ХХК-иудын үйл ажиллагаа нь  2015 онд зогссон  тул Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөрийг төлөх боломжгүй байна.
  • Хүү торгуулийн орлогоор 2015 оны 6 сарын 30 ны байдлаар 494,382,2 мянган төгрөгийн орлого оруулж 23,9 хувьтай төлөвлөгөө тасарч байгаа нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарсантай холбогдуулан хяналт шалгалтыг ажлыг зогсоосон байгаа боловч татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа нь доголдсон, барилгын болон уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн  нэгж, иргэдийн орлого буурсан, төлбөр хийх чадвар муудсан зэрэг шалтгаан нь тухайн төрлийн орлого тасалдахад нөлөөлж байна. Өр барагдуулах явцад УИХ дээр хэлэлцэгдэж байгааөршөөлийнхуульд Захиргааны хариуцлагын зүйл заалт хамаарч хүү торгууль алданги хамрагдах эсэхэд татвар төлөгч нар хүлээлт үүсгэн татвар төлөхгүй байгаа нь татвар хураах процессд нөлөөлөн хүндрэл учруулж байна.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Татварын хяналт шалгалтын ажлыг зогсоосон учир хүү торгууль, алдангийн ногдол өсөхгүй зөвхөн өмнөх татварын өрбарагдуулах ажил хийгдэж байна.
  • Үл Хөдлөх Эд Хөрөнгө Борлуулсны Албан Татвараар 2015 оны 6-р дүгээр сарын 30 ны байдлаар   511396,4 мян.төгрөг орлого оруулсан. Энэ нь ААН, иргэдийн орон сууц худалдан авалт багассан, барилгын салбарын үйл ажиллагаа доголдсон, борлуулалт буурсантай холбогдолтой. Энэ нь 2015 онд буюу үлдсэн хугацаанд орлогын тасалдал нөхөгдөж боломжгүй  байна.

Хоёр. 2015 онд Нийслэлийн төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийн талаар

2015 оны эхний 2-р улирлын байдлаар нийслэлийн төсвөөс 2.831.008,5 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаас гүйцэтгэлээр 2.831.008,5 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн авсан.

 

Гурав. Орон нутгийн төсвийн зарцуулалт,өр авлагын талаар

2015 оны 2 дугаар улирлын байдлаар орон нутгийн төсвөөс 8.263.397,1 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 5.954.323,7 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгөөг 27,9 хувиар буюу 2.309.073,4 мянган төгрөгөөр хэмнэсэн байна.                                    Хүснэгтийг хавсаргав. /

Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:

·         Үндсэн цалин, нэмэгдэл урамшил, унаа хоолны хөнгөлөлт, НДШимтгэл, бичигхэрэг, гэрэл цахилгаан, түлш халаалт, тээвэр шатахуун, шуудан холбоо, гадаад албан томилолт, ном хэвлэл авах, эд хогшил худалдан авах, нормын хувцас зөөлөн эдлэл, урсгал засвар, төлбөр хураамж болон бусад зардал,зам талбайн цэвэрлэгээ, төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, орон нутгийн нөөц хөрөнгө,төвлөрсөн арга хэмжээ, байрны түрээсийн зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал,  гадаад зочны зардал зэргийг тус тус зардлын зүйлээр хэмнэгдсэн.

·         Орон нутгийн төсөвт байгууллагуудын хувьд ИТХ-ын ажлын алба 675.773,7 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 525.546,5 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 150.227,2 мянган төгрөгөөр, ЗДТГ нь 2.694.557,8 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 2.474.027,2 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 220.530,6 мянган төгрөгөөр, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба нь 89.317,2 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 74.176,7 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 15.140,5 мянган төгрөгөөр, ахмадын хороо 41.808,2 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 41.708,7 мянган төгрөг гаргаж төлөвлөгдсөн зардлыг 99,5 мянган төгрөгөөр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь 64.448,0 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 53.097,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 11.350,7 мянган төгрөгөөр, Усан спорт сургалтын төв нь 124.484,7 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 105.915,1 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 18.569,6 мянган төгрөгөөр Худалдан авах ажиллагааны алба нь 60.039,4 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 48.680,2 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 11.359,2 мянган төгрөгөөр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь 83.690,6 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 74.004,9 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 9.685,7 мянган төгрөгөөр, Дотоод аудитын алба нь 29.771,8 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 29.253,4 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 518,4 мянган төгрөгөөр, Амралт цогцолборын газар нь 119.447,9 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 48.744,9 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 70.703,0 мянган төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал нь 1.606.096,6 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 423.745,7 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 1.182.350,9 мянган төгрөгөөр, Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зардал нь 2.103.961,2 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 1.961.922,5  мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 142.038,7 мянган төгрөгөөр тус тус хэмнэсэн дүнтэй байна.

 

2015 он 2 дугаар улирлын байдлаар дүүргийн ИТХ-ын хүмүүсээс авах авлага 664,1 мянган төгрөг байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд төсвөөс төлөгдөх 58.898,6 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. Дотоод аудитын алба нь  Цалин хөлсний  зардал, НДШ-ийн зардал дээр 3.488,6 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. Тус албанд 2 улсын байцаагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шилжиж ирсэнтэй холбогдон үүссэн өглөг байна.ЗДТГ нь 51673,7 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. / Хүснэгтийг хавсаргав. /

Хэмнэгдэж буй зардлын хувьд:

·         Үйл ажиллагааны үе шат, цаг хугацааны хамаарлаас  шалтгаалан бүх зардлын төрлүүд тус тус хэмнэлттэй гарсан байна. Тухайлбал оны эхний улиралд орлогын гүйцэтгэл нь сарын эцсийн хугацаанд шахагдаж орох үүнтэй холбоотойгоор төсөвт тусгагдсан зардлуудын гүйцэтгэл бүрэн гарах боломжгүй байдгаас шалтгаалан хэмнэлт үүсэх болсон байна.

·         Оны эхний саруудад байгууллагуудын төсөвт зардлын гүйцэтгэл бүрэн хэрэгжиж гардаггүйтэй холбоотойгоор төсөв хэмнэгдэж байна.

Дөрөв. 2015 оны тусгай шилжүүлгийн орон нутгийн байгууллагын зарцуулалт,өр авлагын талаар

2015 оны эхний 2 дугаар улирлын байдлаар тусгай шилжүүлгийн байгууллагууд төсвөөс 29.720.482,4 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 28.293.055,2 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төлөвлөгөөг 4,8 хувиар буюу 1.427.427,2 мянган төгрөгөөр хэмнэсэн байна. Зардлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг авч үзвэл төсвийн санхүүжилт 29.650.610,6 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 29.650.610,6 мянган төгрөг, үндсэн ба туслах үйл ажиллагааны орлого 69.871,8 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 151.544,7 мянган төгрөг орсон байна. Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:

·         Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бичиг хэрэг,  түлш халаалт, гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, шуудан холбоо, цэвэр бохир ус, албан томилолт, ном хэвлэл худалдан авах зардал, нормын хувцас зөөлөн эдлэл, урлаг уран бүтээлийн зардал, хичээл практикийн зардал, эд хогшил худалдан авах зардал, урсгал засварын зардал, татвар төлбөр хураамж, хоол, үдийн цай, эм, биеийн тамирын уралдаан тэмцээн, байрны түрээсийн хөлс, холбооны суваг ашигласны хөлс, газрын төлбөр, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлууд тус тус хэмнэгдсэн байна.

·         2015 оны 2 дугаар улирлын байдлаар улсын төсвөөс төлөгдөхөр 434995,0 мянган төгрөг байна.. Төлөгдөх өрийн 375653,0 мянган төгрөг буюу 86,4 хувь нь цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, хоол болон үдийн цайны өглөг 59.342,0 мянган төгрөг буюу 13,6 хувь тус тус эзэлж байна.

 

2015 оны эхний 2 дүгээр улиралд 4072,3 мянган төгрөгийн хүмүүсээс авах авлага байна./ Хүснэгтийг хавсаргав. /

Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг улсын төсвийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд зардлыг санхүүжүүлэх дарааллыг тогтоож тэр хүрээнд төрийн сангаас төлбөр тооцоог гүйцэтгэх чиглэл барьж эрчимжүүлэн төсвөөс төлөх өрийг барагдуулах талаар анхааран ажиллаж байна. Зардлын гүйцэтгэлээс харахад зардлууд хэмнэлттэй харагдаж байгаа боловч гүйцэтгэлээр тооцоход цалин хөлс болон тогтмол зардлууд дээр 434.995,0 мянган төгрөгийн өглөг үүссэн байна. Энэхүү өглөгийг барагдуулахад анхаарч бусад зардлыг санхүүжүүлэхийг түр зогсоосноос хэмнэлттэй мэт харагдаж байна.

Өглөг үүсч байгаа шалтгааны хувьд

   Төсвийн төлөвлөлт, хувиарлалт, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөл, салбарын онцлогтой байдал, Нийслэлийн салбарын байгууллагуудаас ирсэн төсвийн хуваарилалтын онцлогоос шалтгаалан боловсролын байгууллагын цалин хөлс тогтмол зардал хүрэлцэхгүй өр үүсэх хандлагатай байна.

Дүгнэлт,цаашид анхаарах зарим асуудлын талаар

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний энэ чиглэлийн ажлуудыг хариуцдаг хэлтсүүдээс төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, зарлагасан хүүжилтийг оновчтой гүйцэтгэх, өрийг барагдуулах, төсвийн тэнцлийг ханган биелүүлэх чиглэлээр тавьсан зорилтоо тухайн улирлын түвшинд ханган биелүүлэхэд анхааран ажилласан болно. 2015 оны 2-р улирлын төсвийн гүйцэтгэлийн үр дүнг бататгах,   төсвөөс төлөх өрийг барагдуулах чиглэлээр Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтсийн зүгээс цаашид дараахи чиглэлд анхааран ажиллах шаардлагатай байна. Үүнд:

1.    Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар төсвийн зарлага санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгэж орон нутгийн төсөвт байгууллагуудын хэвийн жигд ажиллах нөхцөлийг хангах,төсвийг хэмнэх, орон нутгийн төсвийн байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2.    Боловсролын салбарын төсөвт байгуулагуудын ажиллагсдын цалин хөлс, түлш халаалт, хоол зэрэг зардлууд хүрэлцэхгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, тооцоо судалгааг гарган холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд