2015 оны 04 дүгээр сарын 06

            Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хороодын шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулж,  зөвлөгөөнөөр  дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийх ажлын санал, Тохижилт, хог цэвэрлэгээний талаар  болзолт уралдаан зарлах тухай, дүүргийн нутаг дэвсгэрийн хог тээвэрлэлтийн нөхцөл байдалд хяналт тавих  тухай  товч мэдээллүүдийг сонслоо.

 

            Мөн  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун  Хотын соёл төслийн хүрээнд хийгдэж байгаа “Хотын соёл-Биднээс эхэлнэ” аяны шилжин явах тугийг 1,7,12-р хороодод  гардуулан өгөв.

            Зөвлөгөөнөөр Дүүргийн Засаг  дарга М.Чинболд “Шилдэг тохижилттой хороо”, “Шилдэг тохижилттой өрх”, “Шилдэг тохижилттой гудамж” шалгаруулах болзолт уралдааныг  зарласнаа мэдэгдэж,  удирдамжийг танилцуулав.

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд