2018 ОНЫ 7-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

• Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил • Орон сууцны хороололын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйчилгээний ажил • Гэр хороололын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ, Эрх шилжүүлсэн байгууллагууд, Цахилгаан түгээхсүлжээ ТӨХК, Дулааны сүлжээ ТӨХК/

14

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

2

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/

14

Мэргэжлийн хяналтын хэлтэс

3

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр нь хангаж ажиллах. /Нийт байгууллагуудад/

14

Бүх байгууллага

4

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих, болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

14

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

5

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/

14

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс,

Цагдаагийн хэлтсүүд

6

2018-2019 оны Төв суурины болон Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар/

14

Хүнс худалдаа үйлчилнгэний хэлтэс

7

Хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн газар/

14

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналт,

Цагдаагийн хэлтсүүд

 

8

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хур хогыг тогтмол цэвэрлэх хяналт тавих, Зуслангийн бүсийн хог цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

14

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

9

2018 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Даншиг наадам – Хүрээ цам 2018” наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Аялал жуучлалын газар, Соёл урлагын газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийг газар, Тээврийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

14

ХХҮХ, НХХ, ХГБХТ, МХХ, Цагдаагийн хэлтсүүд, ЗЦГ

10

Нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн авто замыг яаралтай завсарлах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

14

  ТГХШХ, ТНААХ, ГА, Цагдаагийн хэлтсүүд,  ОБХ, ЗЦГ,

11

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, хүн хүч, техник хэрэгслийг богино хугацаанд гаргах, байнгын бэлтгэл бэлэн байдлыг хангах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар болон бусад чиг үүргийн байгууллагууд/

14

ОБХ

12

Улаанбаатар хотын эрсдэл үүсээд байгаа газрууд дахь үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байнгын хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн

14

МХХ

ТНААХ

13

Дүүргүүд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн далангуудыг цэвэрлэх, хороод болон Сууц Өмчлөгчдийн холбоодоор дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/

14

ОБХ

ТНААХ

14

Үерийн улмаас гэр хорооллын айл өрхүүдийн бохир хальж гудамж талбайд бохирдол үүссэн байдлыг шалгаж, эрүүл ахуйн дүгнэлт гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/

14

ТНААХ

МХХ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд