2019 ОНЫ 03-Р САРЫН 05Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

Товчагуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3 дугаар сардаа багтаан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж эрх шилжүүлж дуусгах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

ТГХШХ

2

Нийтийн зориулалтаар баригдсан орон сууцны барилга, байгууламжийг паспортжуулах, эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалж танилцуулах

ТНААХ

3

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах.

ТНААХ, ЗЦХ

4

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих

ТНААХ, МХХ, Хороодын Засаг дарга нар

5

Барилга, бүтээн байгуулалтын улирал эхлэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах.

МХХ

6

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах.

МХХ

7

Цагаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудуун хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх

ТНААХ, ОБХ, Хороодын Засаг дарга нар

8

Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх.

/Нийт байгууллагын удирдлагууд/

9

Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах.

ТЗУХ

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 


 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд