2019 ОНЫ 05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

Нийт байгууллагууд

2

Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх.

ТГХШХ, ХААА

3

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийх, зориулалтын усалгааны машинаар усалж, чийгшүүлж ажиллах.

ТНААХ

4

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах.

НХХ

5

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төлбөртэй зогсоолуудыг “Бямба гаригт” үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж шийдвэрлэх.

ТНААХ, Газрын алба

6

Нийслэл хотын цахим хэрэглээний асуудлыг анхаарах ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагууд “Wi-Fi” орчныг судалж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах. /Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Дүүргүүд/

ХХҮХ

7

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх.

ТНААХ, Газрын алба

8

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрууд ажлын зохион байгуулалтыг хийж, бусад холбогдох байгууллагуудтай хамтран хотын стандартыг бий болгох, ямар ажлуудыг зохион байгуулах талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. НЗДТГазар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дээрх байгууллагуудад дэмжлэг үзүүлж, ажлаа уялдуулах талаар саналаа хүргүүлж ажиллах.

ТНААХ

9

НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дүүрэг, хороонд ажиллах ажлын хуваарьтай уялдуулах, бэлтгэлийг сайтар хангах.

ТЗУХ, НХХ

10

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах

ХХҮХ, Цагдаагийн хэлтсүүд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 


 

 

Өр авлага үүссэн талаар нийслэлд яригдсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын ТУЗ

 

 

-ыг хуралдуулж өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч, өр авлагын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн,үр ашигтай ажилласан байдал, хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүгнэлт хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болохоор санагдаад байх юм. Энэ ажлыг 14 хоногт багтааж удирдах зөвлөлүүдэд үүрэг өг. Гэхдээ Дотооод Аудитын алба заавал оролц.Зарим компаниуд хичээгээд өр авлагаа багасгаад зүтгээд байдаг, зарим нь өрөө нэмээд байдаг болохгүй шүү дээ. Намаас чиглэл өгсөн. Зарим нь машинаа эвдэлж өчнөөн саяар засуулж, нэг хэсэг нь жижиг сажиг зүйлсээр аргалж хэмнээд байж болохгүй ээ.Компаниудын хурлыг яаралтай хуралдуулж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг энэ 14 хоногт багтааж яаралтай хийн, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлд өгөх   

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд