2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, чанар, үр дүнг салбар бүрээр гаргаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

ТГХШХ, ХААА

2

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах.

ТНААХ

3

Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саадлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

ТНААХ

4

Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнууд хороодод ажиллах хуваарь батлагдсан байгаа тул хэрэгжилтийг хангах, тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах.

ТНААХ

5

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд дүүрэг, хороондоо хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж, тайлан мэдээгээ Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллах.

ТНААХ

6

1 сарын хугацаанд дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ хороодод ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг гаргаж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах.

ТЗУХ

7

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах.

СТСХ

8

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалтгалт зохион байгуулж 10 дугаар сардаа багтаан дүнг танилцуулах.

НХХ, МХХ

9

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.

НХХ

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших.

Нийт байгууллагууд

11

Цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх үүрэг даалгаврыг ERP системээр дамжуулан газруудын дарга нарт өгсөн үүргийн хэрэгжилтийг цаг хугацаанд системээр тайлагнаж ажиллах.

Нийт байгууллагууд

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 


 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд