2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25Ы ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах

ТНААХ

2

Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, заагдсан хугацаанд нь тайлагнаж, үр дүнтэй ажиллах.

ТНААХ. ОБХ

3

Нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах.

ТНААХ

4

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөөг өдөр бүр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх.

ТНААХ, ХМОНХТ

5

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж буйд хийж байгаа хяналт шалгалтаа эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудыг үнэн зөв бодиттой мэдээ мэдээллээр хангах.

ТНААХ

6

Улаанбаатар хотыг стандарттай хот болгох, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулах чиглэлээр санал, солилцох уулзалт, семинарыг зохион байгуулах.

ТНААХ

7

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.

ТНААХ

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах.

ТЗУХ

9

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээнд байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцох.

НХХ

10

Эмзэг бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах талаар зохион байгуулсан ажлын тухай мэдээ мэдээлэлээ 2019 оны 10 дугаар 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар/

НХХ

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 


 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд