БАТЛАВ. ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

 

СХД-ийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны 2013 оны 4 дүгээр сарын 16 -ны  өдрийн шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг даргаас   үүрэг өгөх.

 

2013.04.17                                                                                                              Улаанбаатар хот

 

НЭГ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд  зохион байгуулагдах Ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд холбогдох удирдах албан тушаалтнууд анхаарах. /Тухайлбал 2013 оны 4 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах гэх мэт/

Дэд бүтэц тохижилтын хэлтэс


ХОЁР. Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нийслэлийн хэмжээнд тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажил нэг бүрийн явцыг газар дээр нь танилцаж дүгнэлт гарган дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс


ГУРАВ. Нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор газар, объект чөлөөлөлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба эрчимжүүлж ажиллах.

Өмч газрын харилцааны алба 


ДӨРӨВ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дүүргүүдийн ЗДТГ хамтран эрсдэл бүхий объектуудад үзлэг явуулах. /Барилгын байгууллагуудын ашиглаж байгаа механизмууд, шатамтгай бодис болон хийн түлш хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын цахилгааны холболтууд, нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, зам гүүр, далан сувгийн бүрэн бүтэн байдал, Багахангайд буулгаад байгаа 120 тонн магнийн исэл нэртэй химийн хаягдал зэрэг/

Холбогдох байгууллагууд, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс


ТАВ. Дүүргийн Засаг дарга нар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулан авто тээврийн татвар, агаарын бохирдлын төлбөр хураах, авто машиныг оношлогоонд оруулах, жолооч нарыг хариуцлагын даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх.

Татварын алба, Дэд бүтэц тохижилтын хэлтэс


ЗУРГАА. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргүүдийн ЗДТГ 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.

Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб


ДОЛОО. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. /Морин эргүүлийн тоог нэмэгдүүлэх, сайн дурын нөхөрлөлийн гишүүдийг хүч нэмэгдүүлэн ажиллуулах гэх мэт/

Онцгой байдлын хэлтэс


НАЙМ. Бүх нийтээр мод суулгах өдрөөр хийх ажлыг одооноос төлөвлөх, бэлтгэлийг хангуулах, энэ ажилд нийслэлийн бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах ажлыг Захирагчийн ажлын алба уялдуулан зохион байгуулах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс


ЕС. Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтэс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний ирцийн асуудлаар хариуцлага тооцох /улаан, шар, ногоон карт хэрэглэх/ санал боловсруулж танилцуулах.

Засаг даргын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба


АРАВ. Албан тушаалтанд нийслэлийн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөхөд онцгой анхаарах.

Засаг даргын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

  Цаг үеийн байдалтай холбогдуулан өгөгдөх үүрэг:

1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт,  тохижилтын ажлыг эрчимжүүлэх

ДБТХ, Бүх байгууллагын удирдлагууд, Хороодын Засаг дарга нар

2. Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нараас өгч байгаа үүргүүдийг холбогдох хэлтэс тасаг, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах

                    Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

 

Засаг даргын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд