НЭГ. Нийслэлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргүүд болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн харъяа газрын удирдлагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаанд учирч буй тулгамдсан асуудлуудын талаарх саналаа нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтэст энэ сарын 29-ны дотор өгсөн байх. /Үүнээс хойш хүлээн авахгүй/

 

 

ХОЁР. Нийслэлийн тохижилтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран оролцохоор “Санамж бичиг” байгуулсан томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан ажлуудад үр өгөөжтэй зарцуулж, үр дүнг тооцох ажлыг  Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран эхлүүлж гүйцэтгэх.

ГУРАВ. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудыг оролцуулан газар дээр нь шалгаж зөвшөөрөл олгох.
ДӨРӨВ. Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар 2013 оны 6 дугаар сарын 01-ний дотор айл өрхүүдийн зуслангийн цахилгаан, ундны ус, хог тээвэрлэлт, нийтийн тээврийн үйлчилгээг хариуцсан байгууллагуудаар гүйцэтгүүлсэн байх.
ТАВ. Ерөнхий боловсрол, их, дээд сургууль, коллежийн сурагч, оюутнуудын хонхны баяр, төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг газруудад батлагдсан цагийн хуваарийг мөрдүүлэх, анги хамт олноороо ойн болон голын ай сав газруудаар зугаалахыг хориглох арга хэмжээг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хэрэгжүүлэх.
ЗУРГАА. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө нутаг дэвсгэрийнхээ усан оргилуур, усалгааны системүүдийг бүрэн ашиглалтад оруулсан байх. Хүүхдийн тоглоомын талбайнуудыг засаж сайжруулах.
ДОЛОО. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үзлэг, тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд хариуцлага ногдуулах, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах зэрэг арга хэмжээг нийслэлийн Замын цагдаагийн газар ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлэх.
НАЙМ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны хэд хэдэн удаагийн захирамжаар эзэмших эрхийг нь цуцалсан иргэн, байгууллагуудын газар чөлөөлөлтийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар энэ долоо хоногт хамтран шалгаж танилцуулах.
ЕС. Нийслэлийн өмчийн эзэмшил газруудад нийслэлийн Өмчийн харилцааны газар тэмдэглэгээ байршуулах.
АРАВ. Туулын усан сангийн асуудлыг газар дээр нь очиж судлан шийдвэрлэх ажлын хэсэгт танилцуулах материалыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар бэлтгэсэн байх.
 АРВАН НЭГ. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын зураг, төсөв хийх зориулалтаар төсвийн тодотголоор шийдвэрлэх 5,0 тэрбум төгрөгийг тухайн гүйцэтгэх ажлын ач холбогдлоор эрэмблэх учир нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс дээр биечлэн ирж ажлаа тохирох.
АРВАН ХОЁР. Нийслэлийн Цагдаагийн газар өнөөдрийн шуурхай зөвлөгөөн дээр тавьсан саналуудаа нэгтгэн боловсруулж, шийдвэрийн төсөлтэйгээр нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.
АРВАН ГУРАВ. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтдын халдварт өвчин тархахаас сэргийлэх ажлын хүрээнд гэрийн тэжээвэр мал, амьтдыг суурьшлын бүсээс гаргах шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, дүүргүүдийн Засаг дарга нар болон нийслэлийн Мал эмнэлэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрууд хэрэгжүүлэх.
АРВАН ДӨРӨВ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн ЗДТГ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах ажлыг цагдаагийн байгууллагын оролцоотойгоор хийж дуусгах.
АРВАН ТАВ. Нийслэлийн хэмжээнд 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах бүх нийтийн марафонд /гүйлт/ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд хамт олноо манлайлан оролцох.
АРВАН ЗУРГАА. Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дэх ажлын албад “Азийн сан”-тай хамтран бичил төслүүд хэрэгжүүлэхэд дүүргүүдийн ЗДТГ, хороод идэвх, санаачилагатай оролцох.
АРВАН ДОЛОО. Нийслэлийн Аудитын газраас нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг  төлөвлөгөө гарган зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах. Санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох.            

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд