НЭГ. Дүүргийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор удирдлагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаанд учирч буй тулгамдсан асуудлуудын талаарх саналаа ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэст энэ сарын 29-ны дотор ирүүлэх.

 

/5-р сарын 14-ны шуурхайд үүрэг өгөөд Өмч газрын харилцааны алба, Боловсролын хэлтэс -2 саналаа өгсөн, бусад хэлтэс албадууд нь энэ үүргийн дагуу мэдээлэлээ гаргаж өгөх/

Захиргаа хуулийн хэлтэс /Цаг хугацаанд мэдээллийг хүргүүлэх/

 

ХОЁР. Тохижилтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран оролцохоор Санамж бичиг, гэрээ  байгуулсан томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан ажлуудад үр өгөөжтэй зарцуулж, үр дүнг тооцох ажлыг  хамтран эхлүүлж гүйцэтгэх.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс   /Хяналт тавьж ажиллах/

ГУРАВ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах ажлыг цагдаагийн байгууллагын оролцоотойгоор хийж дуусгах.

Захиргаа хуулийн хэлтэс, Цагдаагийн l.ll-р хэлтэс,Худалдаа үйлчилгээний хэлтэс - /Ажлыг эрчимтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх/

ДӨРӨВ. 2013 оны 6 дугаар сарын 01-ний дотор айл өрхүүдийн зуслангийн цахилгаан, ундны ус, хог тээвэрлэлт, нийтийн тээврийн үйлчилгээг хариуцсан байгууллагуудаар бэлтгэл ажлыг хангуулсан  байх.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, СХД-дэх Баруун түгээх төв, УБЦТСК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төв,Тээвэрлэлт үйлчилгээний төв, Нийтлэг үйлчилгээний төв,

ТАВ. Ерөнхий боловсрол, их, дээд сургууль, коллежийн сурагч, оюутнуудын хонхны баяр, төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг газруудад батлагдсан цагийн хуваарийг мөрдүүлэх, анги хамт олноороо ойн болон голын ай сав газруудаар зугаалахыг хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс- /Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах/

ЗУРГАА. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө нутаг дэвсгэрийнхээ усан оргилуур, усалгааны системүүдийг бүрэн ашиглалтад оруулсан байх. Хүүхдийн тоглоомын талбайнуудыг засаж сайжруулах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв

ДОЛОО. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үзлэг, тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд хариуцлага ногдуулах, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч ажиллах.

Замын цагдаагийн тасаг

НАЙМ.  Дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтдын халдварт өвчин тархахаас сэргийлэх ажлын хүрээнд гэрийн тэжээвэр мал, амьтдыг суурьшлын бүсээс гаргах ажлыг зохион байгуулах

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн албаны Буянхөхий компани

ЕС. Нийслэлийн хэмжээнд 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах бүх нийтийн марафонд /гүйлт/ Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хамт олноо манлайлан оролцох.

Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Биеийн тамир спорт хороо

АРАВ.  Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дэх ажлын албад “Азийн сан”-тай хамтран бичил төслүүд хэрэгжүүлэхэд идэвх, санаачилагатай оролцох.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Жижиг  дунд  үйлвэрийн, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Хороод

                          Цаг үеийн байдалтай холбогдуулан өгөгдөх үүрэг:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлж байгаатай холбогдуулан сонгуулийн тойргийн хороо байгуулагдаж ажил эхэлсэн. Тиймээс нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд сонгуульд ажиллах ажилтнууддаа ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг анхааруулж байна.

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

2.Дүүргийн Засаг даргаас өгч байгаа дээрх үүргүүдийг хэрэгжүүлэхэд  холбогдох бүх байгууллагын удирдлагууд онцгой анхаарч ажиллах.

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

3. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт,  тохижилтын ажлыг эрчимжүүлэх, байгууллага аж ахуйн нэгж бүр гаднах орчноо хог хаягдалгүй, өнгө үзэмжтэй  байлгахад онцгой анхаарах. /50 м-ийн орчныг тохижуулах, цэвэрлэх/

ДБТХ, Хороодын Засаг дарга нар, Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

4. Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга, Хотын ерөнхий менежер нараас өгч байгаа үүргүүдийг холбогдох хэлтэс тасаг, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, биелэлтийн тайланг цаг хугацаанд нь заавар журмын дагуу гарган shd_shuurhai@yahoo.com  гэсэн хаягаар ирүүлж байх. Өгөгдсөн үүргийн биелэлтийг маш нарийн тооцдог систем бий болгох хэрэгтэй.

ЗДТГ болон Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

5.Засаг даргын дэргэдэх хэлтэс, тасаг, албадууд  үйл ажиллагааныхаа улирлын тайланг /3-р сарын 20-ны, 6-р сарын 20-ны, 9-р сарын 20-ны, 12-р сарын 20-ны дотор/ цаг хугацаанд, чанартай гаргаж мэдээлж байх.

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

6. Байгууллага, аж ахуйн нэгжүүд хаягжуулалтандаа онцгой анхаарч хугацаатай өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

7. Нийслэл, дүүргийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилтын хэрэгжилтэнд  онцгой анхаарч ажиллах, зорилтын хэрэгжилтийг цаг хугацаанд нь ЗХХ-т мэдээлэх.

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

8. Засаг даргын дэргэдэх болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, албад 6 дугаар сарын 01-нээс эхлэн хуваарийн дагуу үйл ажиллагааныхаа чиглэлээр иргэд рүү хандсан 7 хоногийн шинэлэг ажил зохион байгуулах.

           Бүх байгууллагын удирдлагууд, Хороодын Засаг дарга нар            

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд