НЭГ. Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон холбогдох байгууллагууд захиалагчийн хяналтыг өндөржүүлэх. /Өнгөрсөн онд Сансарын тунелийн зүүн талд барьсан явган хүний нүхэн гарц нурсан, Өлзийт хороонд үерийн далан сэтэрсэн/ 

ХОЁР. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтоор хийгдэж байгаа ажлуудын санхүүжилтийг тухай бүр олгон ажлын явцад саатал гаргахгүй байх.           

 

ГУРАВ. Хөрөнгө оруулалтын ажлын явцын асуудлаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн өрөөнд 10 хоног тутамд цугларч ярилцахад нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргүүдийн Засаг дарга, эрх шилжүүлэн ажил гүйцэтгэж байгаа байгууллагын дарга нар оролцох.
 
ДӨРӨВ. Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын газар яамдын сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг нийслэлд даруй шилжүүлэн авч гүйцэтгүүлэх.
 
ТАВ. Дүүргүүдийн Засаг дарга нар хороодын хэсгийн ахлагч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд оролцуулахгүй байх,  иргэд, сонгогчдыг санал өгөхөд идэвхтэй оролцуулах.
Захирагчийн ажлын алба сонгуулийн өдөр үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж өнөөдрөөс нийтэд мэдээлэх.
 
ЗУРГАА. Нийслэлийн төсвийн тодотголыг 2013 оны 6 дугаар сарын 21-нд багтаан НИТХ-д өргөн барих.
Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай 60 иргэнийг нийгэмшүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг төсвийн тодотголд оруулж хэлэлцүүлэх.
 
ДОЛОО. Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хангах.

НАЙМ. Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн 11 байршилд хогийн цэг, 22 байршилд бие засах газар бариулахаар нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын гаргасан саналыг Б.Бадрал менежер судалж шийдвэрлэх.
 
ЕС. Дүүргүүдийн ЗДТГ, хороо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудаас мэдээ, тайланг давхардуулан авдагийг зогсоох, мэдээ тайланг боловсруулах, илгээх, хүлээн авах журмыг нийслэлийн ЗДТГ боловсруулж батлан мөрдүүлэх.
 
АРАВ. Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын газар, Усны барилга байгууламж компани, Улаанбаатар зам засвар, арчилалт компани зэрэг мэргэжлийн байгууллагууд авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангуулах.
 
АРВАН НЭГ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дүүргүүдийн ЗДТГ олгох асуудлыг Захирагчийн ажлын алба судалж шийдвэрлэх.
 
АРВАН ХОЁР. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гэрийн тэжээвэр мал амьтдыг гаргах ажлыг дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газраар гүйцэтгүүлэх.
 
АРВАН ГУРАВ. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ гэрийн тэжээвэр нохой, муурыг тоолж паспортжуулах.
 
АРВАН ДӨРӨВ. Нийслэлийн Статистикийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Үйлдвэр, хөдөө ахуйн газар хамтарч гүний худгуудыг тоолох, паспортжуулах бэлтгэлийг хангах.
 
АРВАН ТАВ. Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс орон сууцны байруудын дээврийг засварлах асуудлаар цогц санал боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд ойрын үед хэлэлцүүлэх.
 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд