НЭГ. Нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг байгууллага бүр сайтар хангаж ажиллах. Өвөлжилтийн бэлтгэл хангах комиссуудаа хуралдуулж тулгамдсан асуудлуудаа авч хэлэлцэх, шийдвэр гаргах, санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх.

ХОЁР. Нийтийн орон сууцны байруудын дээврийн засварын ажлын жагсаалтыг дүүргүүдийн ЗДТГ-ууд хавтгайруулан гаргаж өгснөөс эхний ээлжинд засварлахыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн учир дээврийн засварын ажлыг гүйцэтгэх, захиалагчийн хяналт тавих, хүлээн авах байгууллагууд ажлаа уялдуулж шуурхай ажиллах.

 

ГУРАВ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон нийслэлийн удирдлагууд нийслэлийн иргэдтэй хийж байгаа уулзалтын үеэр гарсан санал хүсэлтэд хариу өгөх ажлыг дүүргүүдийн ЗДТГ, агентлаг, харъяа байгууллагууд энэ долоо хоногт эцэслэн дуусгах.

ДӨРӨВ. Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд /137 ажил нэр төрлөөр/ хүрэхгүй байгааг ажил хариуцсан удирдлагууд анхаарч ажлын гүйцэтгэл, үр дүнд тавих хяналтыг сайжруулах. Дүүргүүдийн Засаг дарга нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийх ажлын жагсаалтыг иргэдээрээ хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.

ТАВ. Нийслэлийн Авто замын газар авто замын засвар, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгуулах зорилт тавин ажиллах. /2013.09.01-ний дотор/

ЗУРГАА. Дүүргүүдийн Засаг нар, Захирагчийн ажлын алба хаврын тохижилтоор хийгдсэн ажлуудыг хариуцах эздэд нь хүлээлгэн өгсөн байхын дээр намрын тохижилтын ажлыг эхлүүлэх.
 
ДОЛОО. Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтэс хамтарч орон сууцны хорооллын доторхи явган болон авто замын цэвэрлэгээний байдлыг дүүрэг бүрээр шалгаж, дүгнэлт гарган танилцуулах.
 
НАЙМ. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс өмчийн бүх хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажилтай танилцаж, эрчимжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулах. Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Боловсрол, Эрүүл мэндийн газрын дарга нар энэ чиглэлээр мэдээлэл хийх.

ЕС. Цаг үеийн ажлыг эрчимжүүлж ажиллах. Тухайлбал: Нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ойр орчны хогийн ургамлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, хүн, мал амьтдын гоц халдварт өвчин, гал, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй байдалд бэлэн байх,  эх орны хэрэгцээний хүнсний ногоогоор нийслэлчүүдийг хангах ажлыг зохион байгуулах гэх мэт.
 
АРАВ. Нийтийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлсэн, зүлэгжүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Тарьсан, суулгасан цэцгийн мандлуудыг технологийн дагуу арчилгаа хийж энэ байдлаар байлгахад Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар хүч бололцоогоо улам дайчлан ажиллах. Ирэх жил хотыг цэцэгжүүлэх, ногооруулах зардлыг төсвийн төсөлд оруулах.

                                

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд