НЭГ.Дээд шатны байгууллагад ирүүлэх мэдээ, тайланг хугацаа хожимдуулсан болон ирүүлээгүй байгууллагуудын дүрэм, бүтцийг авч үзэх, тухайн байгууллагын дарга нарт үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн хуулийн заалтад нийцүүлэн арга хэмжээ авч дараагийн шуурхай зөвлөгөөн дээр мэдэгдэх. /Нийслэлийн ЗДТГ/
 
ХОЁР. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар бодлогын асуудлаа хэлэлцдэг, харин нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн иргэдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас үзүүлдэг төрийн үйлчилгээний байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тавьсан санал, гомдлын барагдуулалт, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг сонсох. /Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/

 

ГУРАВ. Улаанбаатар хотын улсын дугаартай мөртлөө эзэмшигч нь нийслэлд хаягийн бүртгэлгүй авто машинуудын улсын дугаарыг хурааж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах /Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр/
 
ДӨРӨВ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлыг нийслэлийн иргэдэд ил, тод нээлттэй болгох. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Хот тохижилтын газрын төлөөллийг оруулах. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/
 
ТАВ. Нийслэлийн хэмжээний гэрэлтүүлэг, тохижилт, авто болон явган хүний замын арчилгааг хариуцсан корпораци байгуулах асуудлыг судлах /Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс/
 
ЗУРГАА. Хотын чанартай авто замыг хот, орон сууцны хорооллын доторхи замуудыг дүүрэг хариуцахаар 2014 оны төсөвт зардлыг төлөвлөх. /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс/
 
ДОЛОО. Зургийн даалгавар гаргах үе шатны ажлыг хэрэгжүүлэх журам боловсруулж мөрдүүлэх./Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс/

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд