НЭГ.Хичээлийн шинэ жилд зориулж дүүргүүдийн ЗДТГ хэд хэдэн байршилд хүүхдүүдэд зориулсан зүйлсийг худалдаалах цэг нээн ажиллуулах.
 
ХОЁР.Нийслэлийн Боловсролын газар нийслэлийн өмчийн бүх хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох дээд шатны болон нийслэл, дүүргийн удирдлагуудын хуваарийг гаргах, боловсролын салбарын энэ жилийн бодлого, тухайн сургууль, цэцэрлэг дээр тохижилт, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын мэдээллээр  нээлтэд оролцох удирдлагуудыг хангах.

 

 ГУРАВ. Нийслэлийн Боловсролын газар ерөнхий боловсролын Сант болон 1 дүгээр сургууль хүүхдэд зориулсан автобустай болох асуудлыг шийдвэрлэлгүй өнөөг хүрсэн байдлыг эцэг, эхчүүдэд танилцуулж тэдний саналыг авсны үндсэнд тухайн сургуулиуд хүүхдүүдээ өөрийн автобусаар тээвэрлэх шаардлагатай бол автобустай болгох арга хэмжээ авах.
 
ДӨРӨВ. Нарантуул захад бий болсон нөхцөл байдлыг мушгин гуйвуулах, иргэдийг өдөөн тухирах ажиллагааг зохион байгуулж байгаа нөхдийн талаар баримт бүрдүүлж, хэрэг үүсгэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газар тухай бүр гүйцэтгэх.
 
ТАВ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар гамшиг осол болсон объектод ажиллах үед шаардагдах багаж хэрэгслийн тооцоог гаргаж нийслэлийн төсөвт суулгах асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хариуцах.

  • Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ тохижилт үйлчилгээний ажил гүйцэтгэгч нийслэлийн өмчит газруудыг гамшиг ослын уршгийг арилгахаар дайчлан гаргахад хүн хүч, багаж хэрэгслэлтэйгээр бэлэн байлгах.

ЗУРГАА. Захирагчийн ажлын алба “Хотын захын тухай” журам боловсруулж, батлан мөрдүүлэх.

  • Журамд явуулын нойль бүхий “Сайн өдөр”-ийн болон “Байнга”-ын зах ажиллуулах асуудлыг шинээр томъёолон оруулах.
  • Дээрх захуудыг бий болгох асуудлаар Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар хамтрах.

ДОЛОО. Захууд болон худалдаа, үйлчилгээний томоохон төвүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, тухайн дүүргийн ЗДТГ-ын хамтарсан шалгалтыг ойрын үед хийж өнөөгийн нөхцөл байдлыг тогтоох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
 
НАЙМ. Нийслэлийн Авто замын газар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Мишээл экспо төв” орчмын замын шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгаж авто замын хөдөлгөөнийг түгжрэлээс гаргах.

  • Ил задгай талбайд машин угаадаг иргэдийн хаягдал ус авто машины зам даган урссанаас замд эвдрэл үүсгэдэг, явган хүний зам дээр бараа бүтээгдэхүүн худалдаалагчид замын хажуу хэсгийг сэтэлдэг, ховхолдог талаар нийслэлийн Авто замын газраас тавьсан шаардлагыг дүүргүүдийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба иргэдийг бухимдуулалгүйгээр шийдвэрлэх.

ЕС. Нийслэлийн суурин иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүйгээр айл бууж байгаа мэдээллийн мөрөөр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат  дүүргүүдэд ажиллаж зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах.
 
АРАВ. Таксийг Энхтайваны өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулах, төрийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол бий болгох асуудлыг нийслэлийн Замын цагдаагийн газар, Тээврийн газар, Авто замын газрууд хамтран ажил хэрэг болгож нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх. Энэ ажилд нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хяналт тавьж ажиллах.
 
АРВАН НЭГ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн эргүүл ажиллуулах, үнэт эдлэл худалдаалах болон барьцаалан зээлдүүлэх газруудыг ажиллуулах журмыг нийслэлийн Цагдаагийн газар шинэчлэн боловсруулсаныг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.   
 
АРВАН ХОЁР. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд ихээхэн хийгдэж ажлын байр бий болсоор байхад ажилгүйчүүдийн тоо буурахгүй байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанд хөдөлмөр эрхлэлтийн талаархи нийслэлийн бодлогын зорилтын биелэлтийн явцыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай оруулах.
 
АРВАН ГУРАВ. Захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар орон сууцанд суугчдын өвлийн бэлтгэл хангалт, халаалтын дотор шугамын бөглөрөл, угаалгын байдлыг газар дээр нь шалгаж шаардлагатай арга хэмжээ авах.

  • Нийслэлийн Боловсролын газар өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн судалгааг шалтгаан нөхцөл, цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтайгаар нарийвчлан гаргаж холбогдох газруудад уламжлах.

 АРВАН ДӨРӨВ. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд орчны 50 метр газрын цэвэрлэгээ /хог,цас, мөснөөс үүссэн хальтиргаа гулгаа/, тохижилтоор дүүргийн ЗДТГ, Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгааг нэг бүрчлэн гаргаж, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлээгүй байгууллагуудад хариуцлага тооцож ажилллах.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд