НЭГ. Нийслэлийн 374 жилийн ой угтсан ажлыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өрнүүлэх.

  • Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг ой угтсан ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах ёслол, арга хэмжээний хөтөлбөр гаргаж дүүргүүд болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
  • Нийслэлийн ЗДТГ ойн арга хэмжээний өмнө нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг дүгнэж, шагнаж урамшуулахаар бэлтгэсэн байх. /Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс, Захирагчийн ажлын алба/

ХОЁР. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нийслэлийн хэмжээнд 2014 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр / биеийн тамир спорт, соёл урлаг, өдөрлөг зэрэг/ боловсруулж батлуулан байгууллага, аж

 

ахуйн нэгж, иргэдэд мэдээлэх. /Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба/

ГУРАВ. Зундаа хур бороо элбэгтэй байсан төдийгүй өвөлдөө эрс хүйтрэх цаг агаарын урьдчилсан төлөв байгаа учир гэнэтийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Захирагчийн ажлын алба боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах.

ДӨРӨВ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа 2013 онд эрх шилжүүлэн ажил гүйцэтгэж байгаа байгууллага нэг бүрээр гүйцэтгэлийг тооцож, эрчимжүүлэн ажиллах. /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн ЗДТГ болон эрх шилжүүлэн ажил гүйцэтгэж байгаа байгууллагын дарга нар/
 
ТАВ. Нийслэлийн төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэрээс хангагддаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан болон төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй /Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барих буюу үргэлжлүүлэх, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх гэх мэт.../ тохиолдолд дээрх хэрэглээнүүдийг хязгаарлах арга хэмжээг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, УСУГ, УБЦТС ХК, УБДШС ХК зэрэг холбогдох байгууллагууд авах.          

ЗУРГАА. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ойрын үед хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалт зохион байгуулж улмаар нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг буурахгүй, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч, гамшиг  осол гарсаар байгаагийн шалтгаан нөхцлийг олон талаас нь судалж бодитоор тогтоон, цаашид авах арга хэмжээний саналыг 14 хоногт багтаан боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах. /Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар/

ДОЛОО. Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх талаар холбогдох байгууллагууд /Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Хөдөлмөрийн газар, Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг/саналаа боловсруулж танилцуулах, шаардагдах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хариуцах.

НАЙМ. Орон сууцны хорооллын дундах асфальтан болон чулуун зам тавих ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний дотор нийслэлийн Авто замын газар хариуцаж дуусгасан байх. Захиалагчийн хяналт тавих ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гадна тухайн дүүргүүдийн Засаг дарга нар хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх. /Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс/

ЕС. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг /1-3 дугаар анги/ сургуулийн автобусаар хичээлд нь зорчуулах журмыг нийслэлийн Боловсролын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ЗДТГ хамтран боловсруулах, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нийслэлийн Удирдлагын зөвлөл, ИТХТ-ийн хуралд оруулах.

АРАВ. Нийслэлийн суурин иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр нийслэлийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд батлагдсан 52 байршилд зөвшөөрөлгүй буусан өрхүүдийг нүүлгэж газар чөлөөлөх үүргийг дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Өмчийн харилцааны газар бүрэн хэрэгжүүлээгүй учир нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ирэх 14 хоногт энэ ажлыг эрчимжүүлэх.
 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд