НЭГ. Нийслэлийн 374 жилийн ой угтсан ажлыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өрнүүлэх.

  • Ой угтсан ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах ёслол, арга хэмжээний хөтөлбөр гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
  • Ойн арга хэмжээний өмнө Дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг дүгнэж, шагнаж урамшуулахаар бэлтгэсэн байх.

Холбогдох бүх байгууллагууд

ХОЁР. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2014 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр / биеийн тамир спорт, соёл урлаг, өдөрлөг зэрэг/ боловсруулж батлуулан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэх.

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спорт хороо

ГУРАВ. 2013 онд эрх шилжүүлэн ажил гүйцэтгэж байгаа байгууллага нэг бүрээр гүйцэтгэлийг тооцож, эрчимжүүлэн ажиллах.

Худалдан авах ажиллагааны алба

ДӨРӨВ. Нийслэлийн төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэрээс хангагддаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан болон төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй /Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барих буюу үргэлжлүүлэх, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх гэх мэт.../ тохиолдолд дээрх хэрэглээнүүдийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллах. 

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар

Тав. Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх талаар холбогдох байгууллагууд саналаа боловсруулж танилцуулах, шаардагдах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Нийгмийн  халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс

ЗУРГАА. Орон сууцны хорооллын дундах асфальтан болон чулуун зам тавих ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгасан байх. Захиалагчийн хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс

ДОЛОО.   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг /1-3 дугаар анги/ сургуулийн автобусаар хичээлд нь зорчуулах журмыг хамтран боловсруулах, саналаа хүргүүлэх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс

НАЙМ. Нийслэлийн суурин иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр нийслэлийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд батлагдсан 52 байршилд зөвшөөрөлгүй буусан өрхүүдийг нүүлгэж газар чөлөөлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй учир ирэх 14 хоногт энэ ажлыг эрчимжүүлэх.

Өмч газрын харилцааны алба

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд