НЭГ. Нийслэл, дүүргийн 2014 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчилах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2013 оны 12 дугаар сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулах.

 

 

  • Хөрөнгө оруулалтаар 2014 онд хийгдэх ажлын /Нийт 210,0 тэрбум төгрөгийн ажлаас өнөөдрийн байдлаар 160,0 орчим тэрбум төгрөгийн/ захирамжууд гараад байна. 2014 онд хийгдэх ажлын тендерүүд 1 дүгээр сард зарлагдаж эхлэхтэй холбогдуулж нийслэлийн ЗДТГ-ын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс захирамжуудыг энэ сард гаргаж дуусгах.
  • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газар зэрэг холбогдох бусад байгууллагууд тус тусын чиглэлээр эрчтэй, хурдтай ажиллаж захирамжийг хэрэгжүүлэх.

 
ХОЁР. Ирэх онд иргэдээр хэлэлцүүлээгүй арга хэмжээг санхүүжүүлэхгүй учир дүүргүүд 2014 оны 01 дүгээр сард багтаан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хаана, юу хийхээ иргэддээ танилцуулж шийдвэр гаргасан байх.

  • Бичил бизнесийг хөгжүүлэх 15,0 тэрбум төгрөгийг зарцуулах хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд оруулах.
  • Нийслэлд үйлдвэрлэл хөгжүүлэх 5,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргах.
  • Нийслэлийн төсвөөс алийг нь дүүрэгт шилжүүлэн өгөх асуудлыг онд нь багтаан зарлах. 
    ГУРАВ. Засгийн Газраас шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, үргүй тансаг хэрэглээний зардал гаргахаас татгалзах, төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр урлагийн өндөр үнэтэй тоглолт авахгүй байх, хамтран ажилладаг байгууллагуудад бэлэг дурсгалын зүйл бэлэглэхгүй, шинэ жилийн мэндчилгээ илгээхдээ цахим хэлбэрээр явуулдаг болох гэсэн тэмдэглэлээр өгсөн заалтыг хэрэгжүүлж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд батлагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь зохион байгуулалт сайтай явуулахад ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд анхаарах.
  • Шинэ жилийн баярын өдрүүдэд бүх байгууллагууд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах.
  • Шинэ жилийг хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, ахуйн хогийг тээвэрлэх, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж мөрдүүлэх, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд ажиллах авто машин, эмчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Захирагчийн ажлын алба, холбогдох байгууллагууд ажлаа зохион байгуулах. 

ДӨРӨВ. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын жилийн ажил дүгнэх журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар 2014 оны 01 дүгээр сард ажил дүгнэгдэх учир ажлаа дүгнүүлэхэд бэлтгэж байх.  
 
ТАВ. Нийслэлийн ЗДТГ удирдамж гарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн хөтлөлтийн байдал, ажилтнуудын ажлын байрны ачаалал, хэрэгцээ шаардлага зөв тодорхойлогдсон эсэх, ажлын давхардал, батлагдсан орон тооны норматив, төсвийн зарцуулалтад 2014 оны 01 дүгээр сарын 06-наас шалгалт хийж дүнг танилцуулах.
           
ЗУРГАА. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудын саналаа нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст 2013 оны 12 дугаар сард багтаан ирүүлэх.
 
ДОЛОО. Чандмань-Налайх НӨҮГ-ын өр авлагын байдал, бүтэц зохион байгуулалтыг нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба хамтарсан ажлын хэсэг гаргаж шалган танилцуулах. Шаардлагатай гэж үзвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд энэ асуудлыг оруулах.
 
НАЙМ. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл золбин нохой, муурын устгалын ажлыг ирэх оноос дүүргүүдэд шилжүүлж өгөх.
 
ЕС. Улаанбаатар Дулааны сүлжээ ХК Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх дулааны 8 дугаар магистрал шугамыг лоткитой болгохын дээр дулааны шугамуудын судалгаа гаргаж солих зардлыг тооцон гаргаж танилцуулах.
 
АРАВ. Хороод дүүргийн ЗДТГ-т, дүүргүүд нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба болон хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад асуудлаа тавьдаг байх.
 
АРВАН НЭГ. Нийслэлийн Агаарын чанарын алба Баянгол дүүрэгт түлш, нүүрсний асуудлыг ойрын өдрүүдэд шийдэж өгөх.
 
   

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                      ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд