Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

                  1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын “Шуурхай хуралдаан зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталж  2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.  

 

                 2.  “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай. 

             3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 132 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.            

 

 

 

ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 ____ оны  ___-р сарын ___-ны өдрийн _____

дугаар захирамжийн хавсралт

ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ

 АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ЖУРАМ

Нэг. Зорилго

1.1.Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны зорилго нь дараагийн 14 хоногт дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын анхаарч ажиллах цаг үеийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог хангах арга замыг тодорхойлоход чиглэгдэнэ.

Хоёр. Зорилт

2.1. Шуурхай хуралдааныг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж, өмнөх шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэл, үр дүнг үнэлэн дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино. 

Гурав. Шуурхай хуралдаанд бэлтгэх

3.1.Шуурхай хуралдааны бэлтгэл хангах ажлыг ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба  хамтран хариуцна.

3.2.Шуурхай хуралдааныг Дүүргийн “Иргэний танхим”-д, онлайнаар хийх цахим шуурхайг shd.mn онлайн шуурхай гэсэн цонхоор iwow we программаар хийнэ.

3.3.Шуурхай хуралдааны хуваарь, оролцох албан тушаалтнуудын нэрс, мэдээлэл хийх хэлтэс албадын хуваарийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга батална.

3.4. Шуурхай хуралдаан тогтсон өдөр цагт болох ба хуралдаан болох өдөр, цаг өөрчлөгдвөл тухай бүр iwow we программаар зарлах буюу гар утсанд мессежээр илгээж мэдэгдэнэ.

3.5.Шуурхай хуралдаанаас дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дараагийн шуурхайн өмнөх 7 хоногийн Пүрэв гаригт багтаан Захиргаа хуулийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ, нийслэл, дүүргийн шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэнд Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ.

3.6. Үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэхдээ хийсэн ажлын ололт, дутагдал, үр дүн, тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид авах арга хэмжээгээ товч тодорхой бичнэ.

3.7. Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг /shd.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг Power point  программ ашиглан бэлтгэж,  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар цаг хугацаанд нь ирүүлэх. /Биелэлтийг гаргаж ирүүлэхдээ тухайн хэлтэс, албадын дарга нараар баталгаажуулан гарын үсэг зуруулж цаасан хэлбэрээр өгнө./

3.8. Шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын  биелэлтийг Засаг даргын Тамгын газрын дарга нэгтгэн, үнэлэлт, дүгнэлттэйгээр дараагийн хуралдаанд  мэдээлнэ.

3.9.Шуурхай хуралдаан дээр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 14 хоног тутамд гаргаж, биелэгдээгүй заалтын шалтгааныг тогтоож, Засаг даргын Тамгын газраас хариуцлага тооцон ажиллана.

3.10. Шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүргүүд болон биелэлтийг  /shd.mn/ цахим хуудсанд байршуулж мэдээлэх, олон нийтэд хүргэх ажлыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба бүрэн хариуцана.

Дөрөв. Шуурхай хуралдаан зохион байгуулах

4.1. Шуурхай хуралдааныг аль ч хэлбэрээр хийсэн тохиолдолд зохион байгуулалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцаж, дэргэдэх хэлтэс албадын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэгдмэл байдлыг ханган ажиллана.

4.2. Шуурхай хуралдааныг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гаригийн 10.00 цагаас  Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д,  онлайнаар хийх цахим шуурхайг shd.mn онлайн шуурхай гэсэн цэсээр Дүүргийн Засаг дарга удирдан видео хурлыг зохион байгуулна.

4.3. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын батласан албан тушаалтнууд хуралдаанд оролцоно.

4.4. Байгууллагын дарга нь хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй тохиолдолд зөвхөн албан ёсны орлогч нь хуралдаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол 1-2 хоногийн өмнө Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдэнэ.

4.5. Шуурхай хуралдаанд оролцогсод ирсэн тухайгаа болон цахим шуурхай хийх үед бэлтгэл хангагдсан байдлаа Захиргаа хуулийн хэлтсийн дарга, болон  хяналт шинжилгээ үнэлгээ, шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэнэ. 

Тав. Шуурхай хуралдааны дараалал

5.1. Шуурхай хуралдааныг аль ч хэлбэрээр хийж байгаа тохиолдолд дүүргийн Засаг дарга удирдана. Засаг даргын эзгүйд Засаг даргын орлогчид, орлогч нарын эзгүйд Засаг даргын Тамгын газрын дарга удирдан явуулна.

5.2. Шуурхай хуралдаанаар нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын дүн, дараах 14 хоногт хийх ажил, нийслэл, дүүргийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

5.3. Тухайн өдрийн шуурхай хуралдааны дарааллыг журамд нийцүүлэн гаргаж Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан мөрдөж ажиллана.

5.4. Шуурхай хуралдааныг  аль ч хэлбэрээр зохион байгуулахдаа дараах дарааллыг баримтлана. Үүнд: а/ Нийслэл, дүүргийн Засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлэл хийх.   
              3-5 минут

б/ Шуурхай хуралдаанд батлагдсан хуваарийн дагуу удирдах ажилтнууд мэдээлэл хийхдээ  цаг үеийн холбогдолтой тулгамдсан асуудлаар бусад хэлтэс албадтай хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа “power point” программаар бэлтгэж танилцуулна. 
              3-5 минут

в/ Мэдээлэлээ бэлтгэхдээ цаг үеийн тулгамдсан, шийдвэрлүүлэхээр санал оруулах ажлаа товч тодорхой бичиж ирүүлэх. /Хэлтэс, албад мэдээлэл өгөх урьдчилсан саналаа шуурхай хуралдаанаас 3 хоногийн өмнө өгөх ба Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэнд цахим  хэлбэрээр ирүүлэх/

г/ Хуралдаанд оролцогсдын асуулт, хариулт, тайлбар өгөх
              Тухай бүр 3 минутаас хэтрэхгүй байна.

д/ Дүүргийн Засаг даргаас шуурхай хуралдааныг дүгнэж дараах 14 хоногт хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг даалгавар өгнө. / Хугацаа тогтоохгүй/

е/ Шуурхай хуралдааныг хаах.

Зургаа. Шуурхай хуралдаанд оролцогсдын хүлээх үүрэг, хариуцлага

6.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ, нийслэл, дүүргийн шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлж, Засаг даргын Тамгын газрын даргаар баталгаажуулна.

6.2. Хуралдаанд оролцогсод өгөгдсөн үүрэг даалгаврыг нийт хамт олон, ажил хариуцсан хүмүүст тухай бүр нь хүргэж, хэрэгжүүлэх ажлыг биечлэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллах ба биелэлтийг Засаг даргын өмнө бүрэн хариуцана.

6.3.  Шуурхай хуралдааныг аль ч хэлбэрээр хийж байгаа тохиолдолд хүндэтгэх шалтгаангүйгээр тасалж, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд  “Төрийн албаны тухай” хууль, “Хөдөлмөрийн тухай” хууль, үр дүнгийн гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох буюу 3 удаа тасалсан тохиолдолд томилох эрх бүхий этгээдэд энэ талаар саналаа хүргүүлнэ.

6.4. Нийслэл, дүүргийн Засаг даргын шуурхай хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн Хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн шуурхай хуралдаанд  танилцуулна. Шаардлагатай тохиолдолд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР           

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд