Үүрэг даалгавар нэг.  31 дүгээр хороонд ундны усны худаг ажиллахгүй байгаа талаар иргэдээс ирсэн гомдлын мөрөөр шалгалт хийж асуудлыг шийдвэрлэх.

Үүрэг даалгавар хоёр . 19 дүгээр хорооны ТҮЦ-үүд бохир, гадуур нь ил бие засаж байгаа талаар иргэдээс ирсэн гомдлын талаар шалгаж арга хэмжээ авч ажиллах.

 

Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн дээр Засаг даргын Тамгын Газрын дарга С.Мөнхчулууны өгсөн үүрэг даалгавар.

            Үүрэг даалгавар нэг. Сургуульд сурч байгаа хороодын Засаг дарга болон албан хаагчид Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж  албан ёсоор чөлөө авах.

            Үүрэг даалгавар хоёр.    Хүн амын мэдээлийн сангийн бүрдүүлэлтэд 7, 9, 10, 19, 22,  23,24, 28, 26, 32, дугаар хороод онцгой анхаарах.

Үүрэг даалгавар  гурав. Батлан хамгаалах зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд ”Иргэн цэргийн бахархлын өдөр”  арга хэмжээнд хороо тус бүрээс 10 хүн оролцуулах. (2014.03.16-нд 10:00 цагаас “Соёмбо” кино театрт)

Үүрэг даалгавар дөрөв.   Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярт зориулсан  ”Цэргийн алдар” спорт өдөрлөгт 4 бүсээс нэг нэг баг гарч спортын тэмцээнд оролцох.

 Үүрэг даалгавар тав. Хороодын албан хаагчдын үр дүнгийн гэрээг 2014.03.13-нд Засаг даргын Тамгын газарт ирүүлж дуусгах. 

Үүрэг даалгавар зургаа.  Хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх болсонтой холбогдуулан зөвшөөрөлгүй барилга барих, зам талбай сэтлэх зэрэг үйл ажиллагааг зогсоох холбогдох хэлтэс албадтай хамтран ажиллах.

 Үүрэг даалгавар долоо.  Мал бүхий хороодын Засаг дарга нар  Шүлхийн вакцинд бүрэн хамрагдсан эсэх талаархи дүн мэдээг бичгээр ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх.

Үүрэг даалгавар найм.  3 дугаар сарын 25-ны дотор 1 дүгээр улиралын тайланг Захиргаа хуулийн хэлтэст ирүүлэх.

Үүрэг даалгавар ес.  Хороонд оршин сууж байгаа архины хамааралтай иргэдийн судалгааг гаргаж Нийгмийн халамжийн хэлтэст  ирүүлэх.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд