СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН ОРЛОГЧ ДАРГА Б.БАТДОРЖИЙН  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ. Тохижилт бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх, хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа календарчилсан төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргад 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэхэд хүргүүлэх

 

                             / Дэд бүтэц, тохижилтын хэлтэс/

ХОЁР. Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хариуцаж байгаа гудамж, хороолол доторх замынхаа ногоон байгууламж, бусад тэмдэг тэмдэглэгээнд ямар ажил хийх, шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтаа гаргах, хийгдэх ажлын төлөвлөгөөгөө 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэхэд танилцуулах

                                         / ТЦҮОНӨААТҮГ/

ГУРАВ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилт хариуцсан хүмүүсийн ээлжийн амралтыг маш сайн зохион байгуулах, шаардлагатай бол амралтгүй ажиллуулах,  энэ жил бүтээн байгуулалт өндөртэй жил байх ёстойг нийслэлийн Засаг даргаас анхааруулсан.

                        / Холбогдох хүмүүс анхаарч ажиллах /

ДӨРӨВ. Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай шаардлагагүй болсон шон, шонгийн тулгуур, босгоод орхисон турбо, шаардлага хангахгүй хайс, рекламны самбарыг буулгах ажлыг зохион байгуулах

                             / Дэд бүтэц, тохижилтын хэлтэс/

ТАВ. Цагдаагийн 1-р хэлтэс нь ““Хотын соёл” төсөл хөтөлбөрийн санаачилгын тугийг авсантай холбогдуулан дүүргийн ЗДТГ-тай хамтраад гадна талбайн нүхийг бөглөх, талбайг цэвэрлэх янзлах, тэмдэг тэмдэглэгээ тавих

                                   /Цагдаагийн 1-р хэлтэс/

ЗУРГАА. Тээвэрлэлтийн  байгууллагууд хог тээвэрлэх асуудалд дотоод хяналтаа сайн тавих, гүйцэтгэлийг хянаж жолооч нартаа анхаарал тавьж ажиллах

                                  / Холбогдох байгууллагууд/

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд