ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС,  АЛБАДААС ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар - 2014.11.07

 

 

Хороо

Дэс дугаар

Тулгамдсан асуудлууд

Хариуцах хэлтэс албад

Шийдвэрлэлт

2-р хороо

1

Тус хорооны гудамж нарийсгаж, хашаагаа дур мэдэн зөвшөөрөлгүй сунгаж, гал команд, түргэн тусламж, хогийн машин ороход хүндрэлтэй болгосон айл өрхүүдэд тодорхой арга хэмжээ авч өгөх

ӨГХА

Нийтийн эзэмшлийн талбайруу хашааны газраа сунгаж гал команд, түргэн тусламж, хогийн машин ороход хүндрэлтэй болгосон байршлуудад судалгаа гаргаж зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

2-р хороо

2

Цэргийн хотхоны автобусны буудал дээр буулгасан контейнер хаусыг ачуулах тухай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101 тоот албан бичгийн дагуу яаралтай арга хэмжээ авч өгнө үү. 

ӨГХА

Тус автобусны буудал дээр буулгасан контейнер хаусын эзэмшигчид газар чөлөөлөх шаардлагыг хүргүүлээд байна.

24-р хороо

3

Зээлийн 18 дугаар гудамжны жалган дээр баригдаж байгаа явган хүний гүүрний хэсгийн замыг чөлөөлж дүүргийн газрын албаар хашаа татуулах.

ӨГХА

Тус гүүрний зүүн талд байрлалтай газар эзэмшигчтэй гарц гаргах талаар тохиролцсон болно.

2-р хороо

4

Нарангийн голд нийтийн эзэмшлийн гудамж хааж, барилгын бетонон суурь асгаж, хашаагаа дур мэдэн урагшаа 10 метрээр сунгаж блокны үйлдвэрлэл зөвшөөрөлгүй эрхэлж буй орбитын 79-20 тоотод оршин суугч иргэн Энхбаатарт зохих журмын дагуу арга хэмжээ авч өгнө үү.

ДБТХ

Хашаагаа дур мэдэн урагшаа сунгасан иргэн Энхбаатарт зохих журмын дагуу шаардах хүргүүлсэн.

24-р хороо

5

Дүүргийн арын зам буюу 7, 26, 24 дүгээр хороодын хилийн заагт урсдаг голын ус их хэмжээгээр хуримтлагдаж машин явах боломжгүй болсон тул усны хоолой тавьж, шороо асгаж машин явах боломжтой болгож өгөх

ДБТХ

2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгагдаагүй тул  гүйцэтгэх хөрөнгө байхгүй байна. Иймд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгуулах саналаа ирүүлэх  хэрэгтэй. 

9-р хороо

6

Үерийн жалга ухаж, зориулалтын дагуу болгох

ЭЗТХ ДБТХ

2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгагдаагүй тул гүйцэтгэх хөрөнгө байхгүй байна. Иймд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгуулах саналаа ирүүлэх хэрэгтэй.

9-р хороо

7

2010 онд тавигдсан 450м засмал  зам хагарч эдвэрсэн. Үүнийг засч сайжруулах

ЭЗТХ ДБТХ

2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгагдаагүй тул гүйцэтгэх хөрөнгө байхгүй байна. Иймд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тусгуулах саналаа ирүүлэх хэрэгтэй.

1-р хороо

8

Хорооны хуучин байрны шилэн кабелийн үзүүрийг шинэ байранд холбуулах

ХМОНХА

Хорооны хуучин байрнаас шилэн кабелийг шилжүүлэх ажлыг 2014 оны 11 дүгээр сарын                1-10-ны өдрүүдэд МТМК ХХК хариуцан гүйцэтгэнэ.

1-р хороо

9

Холбооны суурин утасыг  шинэ байранд холбуулах

ААТ

Хорооны суурийн утасыг шинэ цогцолбор байранд шилжүүлэн тавих дуудлагыг Монголын цахилгаан холбоо  ХХК-д очиж өгч, холбогдох гэрээг хийсэн бөгөөд 1 дэх өдөр тавьж өгөхөөр болсон.

 

1-р хороо

10

Хорооны байранд гарсан эвдрэл, засвар, үйлчилгээний асуудлуудыг Цогцолбор байр барьсан “Бэлц” ХХК-ны холбогдох албан тушаалтнуудад танилцуулж нэн даруй хийлгэх. 

ААТ

Бэлц ХХК-тай холбоо барьж 1-р хорооны байранд гарсан эвдрэл, засвар үйлчилгээг засах талаар ярьсан. Уг компани хүн явуулж засч өгөхөөр болсон

24-р хороо

11

Хорооны шилэн кабелийн тоног төхөөрөмжийг угсарсан боловч холболт хийгдээгүй байгааг гүйцээж хүлээлцэх

ХМОНХА

Холболтын ажлыг 2014 оны 11 дүгээр сарын               7-10-ны өдрүүдэд Юнителком ХХК нь хариуцан хийж гүйцэтгэнэ.

24-р хороо

12

Албаны хэрэгцээний бичгийн цаасны хүрэлцээ муу байгааг шийдвэрлэж өгөх.

ААТ

Хороодод сарын хэрэгцээнд нь зориулж бичгийн цаас 1 боодол буюу 500 ш олгож байгаагаас гадна А4, А5 албан бланк, захирамж болон тодорхойлолтыг хэвлэж хүрэлцээтэй нийлүүлж байна. Хөтлөгдөх бүртгэл /ирсэн явсан бичиг, өргөдөл гомдлын бүртгэл, цагийн бүртгэл, захиргааны шийдвэрийн бүртгэл зэргийг Тамгын газраас бэлтгэж өгч байгаа тул хангалттай гэж үзэж байна.

27-р хороо

13

Албан хэрэгцээнд зургийн аппарат

ААТ

Худалдан авалт хийгдэж байна.

27-р хороо

14

Иргэний танхимд  халуун, хүйтэн усны аппарат

ААТ

Иргэний танхимд ундны цэвэр усны ус цэвэршүүлэгч авч өгнө.  

27-р хороо

15

Нийгмийн ажилтны процессор солих                      /хороо хуваагдахад хуучин процессор өгсөн/

ААТ

Засуулж өгөх.

24-р хороо

16

Малтай болон гахай тэжээдэг өрхүүдийн талаар иргэдээс удаа дараа гомдол гарч байгаа тул малтай болон гахай тэжээдэг иргэдийг хотын бүсээс яаралтай гаргаж өгөх

ХҮХ

Дүүргийн Цагдаагийн 1, 2, 3-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Өмч, Газрын албатай хамтран хориглосон бүсээс мал амьтдыг гаргах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

24-р хороо

17

Дүүргийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд засуулахаар хүргүүлсэн өнгөт принтер болон процессорыг яаралтай засварлуулах

ХМОНХА

Процессорыг форматлаж, шаардлагатай бүх программыг суулгасан. Өнгөт принтер нь эвдэрсэн зүйл байхгүй. Ашиглахгүй удсан тул шингэн хор нь хатсанаас болж хэвлэгдэхгүй байсан байна.

24-р хороо

18

Зээлийн 17 дугаар гудамжны гол дээр ус зайлуулах хоолой тавьж авто машин явах боломжтой болгож өгөх

ЭЗТХ

2014, 2015 онд иргэдийн олонхийн санал аваагүй тул ИНХ-ын тогтоолд тусгагдаагүй байна.

2-р хороо

19

Хорооны нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийн судалгааг гаргаж ВMGL ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 05-нд 86 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд одоог хүртэл гудамжны гэрэлтүүлэг бүрэн асахгүй байна.

ДБТХ

BMGL ХХК 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус хорооны нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийг засварлаж байна.   Одоогийн байдлаар 9 гудамжны  92 гэрэлтүүлгийг засварласан ба 6 гудамжны гэрэлтүүлгийн их засварын ажлыг 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн засварлахаар ажиллаж байна.

           

 

 

 

 

ТАНИЛЦСАН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                         С.МӨНХЧУЛУУН

 

ХЯНАСАН: 

ЗАХИРГАА  ХУУЛИЙН   ХЭЛТСИЙН

ДАРГА                       А. ПҮРЭВСҮРЭН

 

НЭГТГЭСЭН:

ХОРООДЫН ШУУРХАЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                        Э. УРАНСҮХ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд