Нэг. 2015    он эхэлж байгаатай холбогдуулж бүх байгууллага, дэргэдэх хэлтэс албадууд хариуцлагтай ажиллаж, өөр өөрийн чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах /Холбогдох бүх байгууллагууд/

Хоёр.  2015 оныг үр дүнг нэмэгдүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж байгаа, үүнтэй холбогдуулж үр дүн, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллах  /Холбогдох бүх байгууллагууд/

Гурав. Байгууллагууд болон хэлтэс албадууд ажлын уялдаагаа сайжруулан ажиллах, 14 хоног  тутам гардаг мэдээллийн брошурыг тогтмол гаргаж байх / Холбогдох хэлтэс албад/

 

Дөрөв. Дүүргийн дэргэдэх хэлтэс албадууд өөр өөрийн чиглэлээр 2015 оныг  тодорхой нэг зорилтод ажлын  жил болгон зарлаж, дэвшүүлсэн   зорилт,  нэрийг ЗХХ-т ирүүлэх /Холбогдох бүх байгууллагууд/

Тав. 2015 онд дүүргийн Иргэдийн баярыг хийх, баярын бэлтгэл ажлыг хангаж ажлын хэсэг байгуулах / Холбогдох хэлтэс албад/

Зургаа. Дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсаны дараа, дүүргийн дэргэдэх хэлтэс албадын дарга нар дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээнд тодорхой ажлуудыг тусгаж, гэрээний биелэлтийг тооцож үр дүнтэй ажиллах / Холбогдох бүх байгууллагууд/

Долоо. Дүүргийн ИТХ, дүүргийн Засаг даргаас санаачилан дүүргийн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр боловсруулан гаргах гэж байгаатай холбогдуулж, дүүргийн дэргэдэх хэлтэс албадууд өөрийн харъяаны төрийн албан хаагчдын судалгаа нэрсийг жагсаалтын дагуу гаргаж, өөр өөрийн байгууллагад мөрддөг нийгмийн баталгааг хангах дүрэм журмуудаа хавсаргаж ЗДТГ-т 01 сарын 12-ний дотор ирүүлэх / Холбогдох хэлтэс албад/

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд