ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                     С. МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2015.01.19

          Нэг:  Хороодын 2014 оны үйл ажиллагааны явцын үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үр дүнгийн  талаар нэгдсэн зөвлөмж гаргаж хороодод хүргэсэн, зөвлөмжтэй уялдуулж хороод 2015 оны ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллах,  жилийн эцсийн ажил дүгнэхдээ зөвлөмжийн мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнгээр үнэлэлт өгч дүгнэх болно.

 

          Хоёр:  Хороод нь Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадаас  албан бичиг , бусад бичиг баримтыг ноорог  цаасан дээр хувилсан, баталгаажуулаагүй бичиг баримт ирүүлсэн байвал хүлээн авахгүй  байхыг анхаарах,  мөн аль хэлтэс, тасгаас ирүүлсэн албан бичиг болохыг  тухай бүр нь албан ёсоор мэдэгдэж байх

          Гурав: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан ”Шийдье” сэтгүүлийг иргэдэд тараах ажлыг эрчимжүүлж, өрх бүрт хүргэн, бүртгэл хөтлөх

          Дөрөв:  Амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэн, хяналт тавьж ажиллах

          Тав: Хог тээвэрлэлт, нохой устгалын  ажилд  хяналт тавьж   ажиллах,

          Зургаа: 2015 оны 01 дүгээр сарын 24-нд  зохион байгуулах “Цасны баяр”т хороод зохион байгуулалтын өндөр түвшинд оролцох,

          Долоо:  Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц хороодод хангалтгүй байна /Smartcity.mn/ Цаашид өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь  шийдвэрлэхэд  анхаарах

 

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд