ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ДЭРГЭДЭХ, ХЭЛТЭС АЛБАДААС ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

 

2015 оны 01 дүгээр сарын 19

Хороо

Дэс дугаар

Тулгамдсан асуудал

Хариуцах хэлтэс албад

Шийдвэрлэлт

2-р хороо

1

Үерийн тодотголтой 700-д өрх байна. Газар эзэмших гэрчилгээ авсан 81 өрх байна. Баянбулаг нэртэй эзэмших гэрчилгээ гаргуулмаар байна.

 

 

 

 

 

ӨГХА

26-р хороо Баянбулагт 700 айл өрхүүд нь үерийн аюул бүхий үерийн далан дотор орж буусан тул газар эзэмших эрх олгох боломжгүй байгаа.Гэрчилгээ авах иргэдийн хүсэлтийн дагуу ӨХГА-наас ОБЕГ болон  ЕТ-ийн газар руу үерийн аюултай бүсийг тодорхойлж өгөх талаар бичиг бичиг  явуулсан.  

4-р хороо

2

2014 онд 250 ортой  хүүхдийн цэцэрлэг барих 1.4 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

НХХ

Улсын төсвийн хөрөнгөөр /2014-2015 онд 1,1 тэрбум төгрөг/ 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар  төлөвлөгдсөн.  одоогоор хуучин өрхийн эмнэлгийн байран дээр баригдахаар суурь нь тавигдсан байгаа.

 

7-р хороо

3

Хороо хуваах саналыг тавьж байна. Гэрэлтүүлэг муутай хулгай их гарч байна.

ДБТХ

Гэрэлтүүлэг төлөвлөлтийн дагуу хийгдэнэ.

4

Гүнжийн нуурийн түвшин тогтоох асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

ӨГХА

Нийслэлийн БОНХ-ийн газарт уламжилсан

9-р хороо

5

Цогцолбор байранд орохоор шилэн кабелийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

ХМОНХА

Улаанбаатар нэгтгэлээс баянхошууны замын хажуу гэрэлтүүлгийн шонг ашиглах зөвшөөрөл иртэл түр хойшлогдсон

20-р хороо

6

Товчооны зам дагуу зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд  арга хэмжээ авч ажиллах

ХҮХ

Зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа машинт чингэлгийн худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийнэ.

 

7

Хорооны байрны хэрэглээний халуун усны шугам 2010 онд цоорсны улмаас одоог хүртэл хэрэглээний халуун, хүйтэн  усгүй байгаа тул дээрх шугам хоолойг засварлах төвсийг шийдвэрлэж өгөх

ДБТХ

Халаалтын бойлер болон дотор системийг угаах, гадна шугам сүлжээг технологийн дагуу шахаж шалгах, шинчэлэн солих, өргөтгөх ажлуудын саналыг ирүүлэх талаар ОСНААУГ-ХҮТ 15, 16-д 2015 онд 09/140 тоот албан тоот хүргүүлсэн. 2015 оны их болон урсгал засварын ажлын хүрээнд шинэ цэргийн хотхоны 73-р байрны гадна хэрэгцээний халуун усны ф76 хоолой солих ажил тусгагдсан.

 

8

Тээвэрчдийн 20 айлын байрны урд баригдсан бичил цэцэрлэгийн ажлыг 2015 онд  бүрэн  дуусгаж ашиглалтанд оруулах

ДБТХ

Уг ажлыг 2013 онд “Ургах тэмүүлэл” ХХК  хийж гүйцэтгэх байгаад дутуу гүйцтгэсэн тул Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2015 оны хавар хийж дуусгах талаар албан  шаардлага хүргүүлсэн.

 

9

Шинэ цэргийн хотхоны урд байрлах павилонуудыг нүүлгэх, газар чөлөөлөх шаардлага хүргүүлэх

ӨГХА

Судалгааг гаргаж хашаа арга хэмжээнд хамруулах

21-р хороо

10

 

Ковшийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

Хавар газар гэссэн үед ажиллуулна.

22-р хороо

11

Рашаан, булгийн эхэнд буусан өрхүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэх

 

 

ӨГХА

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж дулаан орохоор шийдвэрлэнэ.

23-р хороо

12

Үйлдвэрчний Эвлэлийн гудамжнаас Ард Аюушийн гудамж хүртэл засмал зам тавиулах ажлыг яаралтай шийдвэрлүүлэх

2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд саналд тусгагдсан.

 

13

1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны дэргэдэх автогражуудыг буулгуулж, овоотын 70 дугаар гудамж хүртэл микроавтобусны шугамыг маршрутаар нь явуулах арга хэмжээг авхуулах

Нийслэлийн тээврийн газар,дүүргийн ӨГХА

Судалгааг гаргаж хашаа арга хэмжээнд хамруулах

 

14

Гэмт хэрэг гарч болзошгүй харанхуй, мухар гэрэлтүүлэггүй бүх гудамжуудад /Судалгааны үндсэн дээр/ гэрэлтүүлэг тавьж, камержуулах

Нийслэл, дүүргийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр

2014 оны нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгагдан хийгдэж байгаа.

 

15

Газраа зөвшөөрөлгүйгээр сунгасан айл өрхийн судалгааг гарган, хашааг нь татуулах арга хэмжээ авах

ӨГХА

ОБХ

Судалгааг гаргаж хашаа арга хэмжээнд хамруулах

 

 

16

 

Хамрах тойргийн харъяалалтай боловч сургууль, цэцэрлэгт бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг хуулийн хүрээнд, тэгш шударга шийдвэрлүүлэхэд ахиц гаргах

 

 

 

Боловсролын хэлтэс

Тус хороо нь СӨБ-ын насны 800 гаруй хүүхэдтэй  тойрогт ганц 170-р цэцэрлэг үйл ажиллага явуулдаг бөгөөд уг цэцэрлэг нь 50 хүүхэд хамруулах хүчин чадалтай боловч одоогоор 120 гаруй хүүхдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлаар БШУЯ, НБГ-т хүсэлтэй уламжилсан  болно.

24-р хороо

17

Үерийн зам дагуу буусан өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөх

ӨГХА

Монгол улсын газрын тухай хуулийн 42.4 заасны дагуу 5 сарын 15-ний өдрөөс газар чөлөөлөх ажлыг хийнэ. НЗД-ийн 2013 оны А/307 тоот захирамжийн дагуу шат дараатайгаар чөлөөлнө.

18

Уулын бэлд буусан өрхүүдэд арга хэмжээ авч өгөх

ӨГХА

Баянхошуу хайрхан орон нутгийн тусгай хамгаалалтанд орсон айл өрхүүдийг чөлөөлөх.

19

Хорооны байранд төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулах шаардлагатай байна.

ХМОНХА

Хорооноос ирүүлсэн судалгааг, үндэслэн холбогдох газруудад асуудлыг уламжлах.

28-р хороо

20

Нутаг дэвсгэрийн 20% нь гэрэлтүүлэгтэй иргэд харанхуй гудамжаар явахад хальтирч унаж гэмтэх асуудал ихээр гарч байгаа тул гэрэлтүүлэг тавих шаардлагатай байна.

 

ДБТХ

2015 онд нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөгдсөн.

21

Гудамжны дундах замыг хусаж тэгшилэх

ДБТХ

2015 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөгдөж хийгдэнэ.

22

Гэмт хэрэг гарч болзошгүй газруудыг камержуулах

ДБТХ

2014 оны нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгагдан хийгдэж байгаа.

23

Урсдаг зарын компьютерын хүчин чадал хүрэлцэхгүй тул солих шаардлагатай

ААТ

Компьютер шинээр нийлүүлэх боломжгүй

24

Хорооны албан хэрэгцээнд ашиглаж байгаа модем шаардлага хангахгүй байгаа тул шилэн кабельд яаралтай холбож өгнө үү

 

 

 

 

ХМОНХА

2014 онд Нийслэлийн Мэдээлэл Технилогийн Газраас шилэн кабельд холбох ажлын тендер зарлан холболтын ажлыг гүйцэтгэсэн. 2013 онд Баянхошуунаас Зурагтын чиглэлийн зам засварын ажлаас шалтгаалан тус хорооны чиглэлд татагдсан шилэн кабель тасарч гэмтсэн, уг чиглэлийн гэрэлтүүлэг татагдсан боловч гэрэртүүлгийн шон дээгүүр шилэн кабелийг татах зөвшөөрлийг зохих газарт нь уламжилсан, зөвшөөрөл шийдэгдэхэд шилэн кабель татах ажил эхлэх боломжтой.

32-р хороо

25

Мал бордохын 300 өрхийн тог цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгнө үү

ДБТХ

2015 онд нийслэлийн хөрөнгөөр хийлгэхээр судалгааг гарган уламжилсан

26

Гэмт хэрэг их гарч байна, байнгын цагдаагийн купон байгуулж өгөөч

ЭЗТХ

2015 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдаагүй  тул хэрэгжих боломжгүй.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд