Үүрэг даалгавар

2015-02-17

 

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА
М.ЧИНБОЛДЫН  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Нэг. Сар шинийн баярын өдрүүдэд:

 

 

  1. Хариуцлагатай эргүүл, жижүүрийг  2015 оны 02 дугаар сарын 18-22-ныг хүртэл томилж, тушаал, шийдвэрийг холбогдох газарт тогтмол цагт мэдээлийг хүргүүлж ажиллах.
  2. Дүүргийн өндөр настангуудад биечлэн хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.
  3. Гал түймэр болон гэмт хэрэг, осол зөрчил гарах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч чиг үүргийн дагуу ажиллах.
  4. Дүүргийн иргэдийг хэрэглээний халуун, хүйтэн ус, гэрэл цахилгаан, халаалтаар доголдуулахгүй ажиллах, аваарын баригадуудыг бэлэн байдалд байлгах.

Хоёр.  Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах.

Гурав. Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах

 

 

                                           ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд