Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн  2017 оны 2-р сарын 21-ний өдрийн 14:00 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.  

 

 

1. Сар шинийн баярын үеэр хариуцлагатай жижүүр ажиллах хуваарь гарган 2-р сарын 24-ний дотор  Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтэст ирүүлэх.

2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2-р сарын 14-ний А/21 тоот тогтоолоор батлагдсан “Иргэдээ сонсъё” сарын аяныг нутаг дэвсгэртээ зохион байгуулан тайлан мэдээг цаг хугацаанд ирүүлэх. / Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтэс /

3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас 2-р сарын 22-ны 10:00 цагт 62-р сургууль дээр  “Агаарын бохирдлыг бууруулах” сэдэвт  сургалт хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулах тул хороод хэсгийн ахлагч нарыг идэвхтэй оролцуулах.

4. Алдарт эхийн одонгийн материалыг архивлан, хадгаламжийн нэгж үүсгэн  3-р сарын 05-ны  дотор Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтэст ирүүлэх.

5. Хороод хогийн сав, явган хүний сандал байрлуулах байршил болон автобусны буудлын ойр орчмыг тохижуулах судалгааг гарган 2-р сарын 22-ны дотор  Тохижилт Нийтийн Аж Ахуйн Хэлтэст ирүүлэх. 

 

 ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд