Сангийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хугацаанд нь гүйцэтгэж, шалгалтын дүн танилцуулгыг Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа.

 

Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”, “3.1.5төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасны дагуу хувийн сургууль, цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь шилэн дансны цахим хуудсанд төсвөөс авсан санхүүжилтийн тайлан, мэдээг 2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн улирал бүр байршуулж байна.

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар тус алба нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний улсын болон орон нутгийн төсвийн 159 байгууллагын Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд