Дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/410 тоот захирамжаар "Хөл газрын ургамалгүй хэсэг" болзолт уралдааныг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зарлалаа. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 276253 м2 талбайн лууль, шарилж, бусад хөл газрын ургамлын цэвэрлэгээг хийгээд байна.

Болзолт уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлтэнд нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийг идэвхтэй хамруулан, бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэн зохион байгуулан ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон.

Мөн "Шарилжгүй Улаанбаатар" аяны хүрээнд дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй 20 иргэнийг 10 хоног шарилж цэвэрлүүлэх төсөлд хамруулахаар ажиллаж байна. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд