2015 онд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 100 000 хүн амд 142 ноoгдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55.4 хувь эмэгтэйчүүд 44.6 хувь байна. Насны бүтцийн хувьд нийт өвчлөлийн 60 хувийг 16-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан эзэлж байна.

 Сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн 6.1% ерөнхий боловсролын сургуульд, 2.3% цэцэрлэгт ажиллаж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, ажлын байранд ялгаварлан гадуурхалт, дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх дэмжлэгт орчинг бүрдүүлэх чиглэлээр сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

            Сургалтанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга, АУ-ны доктор Б.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд