Сонгинохайрхан дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэн, хуулийн этгээдэд архивын лавлагаа мэдээллээр Нэг цонхоор үйлчлэх ажлыг энэ оны 4 дүгээр улиралд багтаан хийхээр төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд дүүргийн архивын баримтыг цахим, тоон хэлбэрт шилжүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.

Өнөөдөр нээлтээ хийж байгаа төрийн архивын үйлчилгээг Нэг цонхонд шилжүүлэх ажлыг Нийслэлийн архивын газартай хамтран зохион байгууллаа.

Энэ үйлчилгээ нээгдсэнээр 21 төрлийн лавлагаа мэдээллийг нэг цонхны үйлчилгээний цэг болон цахим хуудсаар дамжуулан төрийн архивын нэгдсэн мэдээллийн сангаас авах боломж бүрдэж байна.   

 

Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон орлогч дарга нар, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа зэрэг албаны хүмүүс оролцлоо.   

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд