Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санаачилгаар “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг бүх хороодод нэгэн зэрэг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтийн ажиллагаа 29 дүгээр хорооны “Иргэний танхим”-д болж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны дарга болон хороодын Засаг дарга нар мөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Өдөрлөгийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх Төлөөлөгчид өөр өөрсдийн сонгогдсон тойрог, хороондоо бүтэн өдөр иргэдээ хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь хүлээн авч ажилласан юм.

 

Иргэдээс гарсан санал гомдлыг газар дээр нь шийдэх боломжтой асуудлыг нь шийдэж, харьяа газруудад уламжлах саналуудыг эрэмбэлэн ангилж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлж буй юм. Ажлын алба саналыг мөн нэгтгэн ангилж УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон холбогдох байгууллагуудад албан бичгээр уламжлан шийдүүлж, иргэн бүрт эргэж хариуг өгөх юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд