Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тушаал, Дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/551 дүгээр захирамжаар Шинэ жилийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 12 дугаар сарын 09-ний Бямба гарагт зохион байгууллаа.
Их цэвэрлэгээний ажилд нийт 1927 аж ахуйн нэгж, 10,286 иргэн оролцож 254,380 м/кв талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэн 32 хороонд нийт 52 хог тээврийн автомашин 65 рейсээр 344,6 тн хог хаягдал, цас мөсийг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.