Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран дүүргийн Хүүхэд харах төвүүдийн багш, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нийт 241 иргэнд “Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Угийн бичиг хөтлөлт, хүмүүжлийн анхдагч орчин гэр бүлийн хүмүүжлийн талаарх мэдлэг мэдээллийг өгөх, хүмүүжлийн эерэг аргыг сурталчилан таниулах сургалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

 

 

Арга хэмжээний үеэр дүүргийн хэмжээнд Хүүхэд харах үйчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нарт зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн гардуулан өгч мөн хүүхдийн эрх хамгаалал, хүмүүжлийн эерэг аргууд, угийн бичгийн хөтлөх арга зүйн талаарх мэдлэг мэдээллийг олгож ажиллалаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд