Улаанбаатар өвлийн наадам-2018 үйл ажиллагаанд дүүргийн иргэд идэвхтэй оролцлоо. Тус наадам нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цэвэр агаарт гарах дадлыг төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Энэ удаагийн наадамд 20-р хорооны иргэн Отгонбаярын Билгүүн /10 настай/ “Хамгийн сайхан дээлтэй хүүхэд” төрөлд амжилттай оролцож 2-р байр эзэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар өвлийн наадам”-д оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.