Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс болон Боловсролын хэлтэс хамтарч дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахаар болжээ.
Сурагчдад зөвлөгөө өгч, сэтгэл зүйчийн үйлчилгээг таниулах зорилготой уг ажлын хүрээнд сэтгэл зүйч тухайн сургуульд эхний ээлжинд 4 хоног ажиллах юм байна. Хэрэв уг ажлын үр дүн эерэг гарвал цаашид байнгын сэтгэл зүйч ажиллуулах арга хэмжээг авах аж.