Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмыг шинэчлэн баталж, танилцууллаа. 18 бүлэг бүхий дотоод журмын танилцуулгыг хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар мөн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан алба хаагчдад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Сүхбаатар хийлээ.