Нийслэлийн архивын газар, дүүргүүдийн архивын тасгийн ажилтнуудын дунд дүүргүүдийн Архивын тасаг байгуулагдсанаар бий болсон нөхцөл байдал, хүрсэн түвшинг Сонгинохайрхан дүүргийн Архивын тасгийн жишээн дээр танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцох сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтад Засаг даргын Тамгын газрын Д.Төмөрбаатар, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа, болон Нийслэлийн архивын газар, Дүүргүүдийн архивын тасаг мэргэжилтнүүд оролцов.  

Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар сургалтын нээж “Дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ тутам байгуулагдсан архивын тасгийг бүх талаар дэмжин ажилласнаар тодорхой үр дүн гарсан. Өнгөрсөн оны байдлаар архивын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр 10 асуудлаар Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал гарч, хэрэгжсэн байна. Энэ онд Архивын чиглэлээр хөрөнгө шаардагдах 6 төрлийн ажилд 20 гаруй сая төгрөг зарцуулна” гэж онцлон тэмдэглэв. 

Харин нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн Архивын тасаг бусдыгаа хошуучлан томоохон ажлуудыг төлөвлөн бодитой үр дүнд хүрсэн байна. Ялангуяа байгууллагуудын архивын ажлыг эрчимжүүлэхийн тулд болзолт уралдаан зарлан дүгнэсэн нь чухал ач холбогдолтой болсон байна. Бусад дүүргүүд Сонгинохайрхан дүүргийн архивын тасгаас суралцах зүйл их байна” гэлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд