Олон улсын ахмадын өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Баярсайхан тойргийнхоо 10, 11, 28-р хороодын 1200 ахмадыг соёлын төв өргөөнд хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлжээ. Түүнчлэн энэ үеэр 23 ахмадад өргөмжлөл гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна.