СХД-ийн Засаг даргын Тамгын газар, ХАБЭА-н зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлын байранд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхи бэхжүүлэх зорилгоор нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “ХАБЭА сарын аян” өрнүүлэх уралдаан зарлаж, дүгнэлээ.

Дүүргийн ЕБСургууль, цэцэрлэгүүд 2019 оны 04 дүгээр сарын 01-29-ний хугацаанд удирдамжид заагдсан үндсэн 5 чиглэл, шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж, дүгнүүлсэн байна.

Нэгдсэн үнэлгээгээр ерөнхий боловсролын сургуулиудаас:

Ø  Тэргүүн байрыг 93 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургууль

Ø  Дэд байрыг 81 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль

Ø  Гурав дугаар байрыг  73 оноогоор Нийслэлийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль

Цэцэрлэгүүдээс:

Ø  Тэргүүн байрыг 96 оноогоор 106 дугаар цэцэрлэг

Ø  Дэд байрыг 90 оноогоор 91 дүгээр цэцэрлэг

Ø  Гурав дугаар байрыг 75 оноогоор 253 дугаар цэцэрлэг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэргүүн байр эзэлсэн байгууллагуудын шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, ХХҮХ-н Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Будмаа нар гардуулж, баяр хүргэлээ.

СХД-ийн нийт сургууль, цэцэрлэгүүд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”ыг байгууллага дээрээ өргөн хүрээнд өрнүүлж, багш, сурагч, эцэг эхчүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээллийг сайжруулан, тэдний оролцоог нэмэгдүүлсэн сургалт, уулзалт, тэмцээн уралдаан олон талт арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн ажлын байранд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлуудыг байгууллага бүр хийж, үр дүн гаргасан байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд