Дүүргийн хэмжээнд өрнөж буй “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд хороод өөрийн нутаг дэвсгэрт үүссэн хур хогийн цэг болоод орчны хогноос салах ажлыг зохион байгуулж байгаа.

     6-р хорооны хамт олон өнөөдөр 6 болон 23 дугаар хорооны заагт байрлах том жалгын эцсийн цэвэрлэгээг хийж байна. Мөн “Ханын материал”-ын эцсийн автобусны ард байрлах МТ шатахуун түгээгүүрийн арын хогийг цэвэрлэж дууслаа.

     Өнөөдрийн цэвэрлэгээнд тус хороонд байрлах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд 100 хувь хамрагдсан юм. Аяны хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй бүтээлч ажлаас нь дурьдвал 6, 23 дугаар хороодын заагт байрлах жалганд дахин хог хаях асуудлыг цэглэх үүднээс жалга руу харсан зарим гудамжуудыг битүүлэх арга хэмжээг авсан байна.

 

    Иргэд хог ихээр хаядаг гудамжны булан тохойнуудад цэцгэн мандал байгуулах, “Ханын материал”-ын эцсийн 58-р байрны жижиг хогийн савнуудын дэргэд нэмж, нэгдсэн том хогийн сав тавих зэрэг ажлуудыг хийж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд