НҮБ-ын Ерөнхий ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. НҮБ-ын гишүүн 193 орон энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.

Уг өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Тус өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд дүүргийн Ерөнхий Боловсролын 9, 65, 67-р сургуулийн өсвөр насны охид, сурагчдад Охидын эрүүл мэнд, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Өсвөр насны охидын сэтгэл зүйн онцлог, Боловсролын орчинд охидод тулгамдаж буй асуудалсэдэвт сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

             Сургалтад 6-12 дугаар ангийн 397 өсвөр үеийн охид сурагчид хамрагдсан бөгөөд нэг өдрийг тэдэнтэй харилцан ярилцаж, охидын өсвөр насны үед илрэх шинж тэмдэг болон нөхөн үржихүйн мэдээллийг өгч, боловсролын орчинд тулгамдаж буй асуудлыг сонсож,  зөвлөгөө, зөвлөмж өгч, шийдвэрлэх дээд шатны байгууллагад тэдний дуу хоолойг хүргэхээр боллоо. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд