Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийн хүрээнд гэр хорооллын дурдсан бүсэд амьдагдаг 50 гаруй айлын халаалтын хэрэгслийг нүүрсний бус технологиор шийдэх туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Төслийн шаардлагыг хангаж уг төсөлд хамрагдах хүсэлтэй айлуудад халаалтын хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр борлуулна.

 

Нүүрсний бус халаалтын систем хөнгөлөлттэй нөхцөлөөр авах  гэр хорооллын байшин сууцанд тавигдах шалгуур үзүүлэлтүүд

1. Цахилгааны хүчдэл хэвийн байх. Тухайлбал цахилгааны (тогны) хэлбэлзлээс болж гэрэл бүдгэрч тодордог, цахилгаан хэрэгслүүд доголддог, плитка сайн халдаггүй зэрэг асуудлууд үүсдэггүй байх. Оройн цагаар хүчдэлийн хэмжээг хэмжиж тодорхойлох

2.    Оршин байгаа газар нь агаарын бохирдлын 1 ба 2 дугаар бүсэд байх.

Дүүрэг

1-р бүсэд хамрагдах хороод

 

2-р бүсэд хамрагдах хороод

Сонгинохайрхан

2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 10, 11, 19, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31

1, 20, 21, 22, 32

 

Халаалтын үндсэн түлш нь зөвхөн нүүрс байх. Гал асаах зориулалтаар л мод ашигладаг байж болно. Ямар нэгэн цахилгаан болон өөр төрлийн түлш ашигладаггүй байх.

Сууцны талбай 45м2 аас бага байх. Ханын гадна хэмжээсийг 0,9 –ээр үржүүлж сууцны талбайг тодорхойлно.

Халаалтын системийн чадал нь 5кВт –аас бага байна. Барилга бүр дээр дулаан алдагдлын тооцоог асуулгын маягтад тулгуурлан тодорхойлох бөгөөд аль болох бага байх нь сонголтод үзүүлэх гол шалгуур байна.

Гадна цахилгаан кабелийн хэмжээ 2х4мм2 аас багагүй байна. Цахилгаан халаагуур ашиглахад гадна шонгоос хэрэглэгч рүү татсан шугам хангалттай даацтай, гадна ашиглах зориулалтын байх ёстой. Мөн дотор цахилгааны утас разеткийг хэрэв цахилгаан халаагуурт холбох бол тоолуураас автомат салгагчаар дамжуулан тусад шинээр суурилуулах ёстой.

Тоолуур нь 220В ийн ялгаатай тарифтай байх. 220 байгаа шалтгаан нь хэрэглээ хязгаартай байх ёстойд оршино. Шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой байх ёстой.

Барилгын хана болон хучилт нь 10 см ээс багагүй дулаалгатай байх. Барилгын дулаан алдагдал нь халаалтын эх үүсвэрийн хүчин чадлын гол хүчин зүйл нь тул хангалттай дулаалгатай байхыг шаардана. Дулаалгын материалд хөөсөнцөр (EPS, XPS), шилэн хөвөн, эрдэс хөвөн, чулуун хөвөн, ноос, полиуретан буюу шахдаг хөөс орно. Үртэс, үнс, керамзит болон хөнгөн блокийг энд тооцохгүй болно. Эсвэл БНбД 23-02-09 –д заасан хөрвүүлсэн эсэргүүцлийг хангасан болохыг баталгаажуулсан хөндлөнгийн этгээдийн тооцоо бүхий дүгнэлттэй байж болно.

Дулаан алдагдал багатай цонхтой байх. 2 эсвэл 3 давхар шилтэй цонхтой, түүнийгээ зай завсаргүйгээр зөв суурилуулсан байх. 3 давхар шилтэй цонхтой нөхцөлд сонголтод тэргүүн ээлжид хамрагдах боломжтой. Зөв, зай завсаргүй суурилуулсныг дулааны зургаар баталгаажуулах боломжтой.

Санхүүгийн боломжтой байх. Нүүрсний бус халаалтын төхөөрөмжийн үнийн тодорхой хувийг сууц эзэмшигч өөрөө гаргах бөгөөд энэ хөрөнгийг гаргах санхүүгийн боломжтой байх. Иргэн өөрөө бичгээр баталгаажуулсан хүсэлтдээ үнийгээ дурдаж өгөх ёстой.

Хяналтын хуудас бөглөх. Энэхүү туршилтын төсөлд хамрагдахыг хүссэн иргэд хүсэлтээ ирүүлэхдээ хавсралтад өгөгдсөн хяналтын хуудсыг үнэн зөв бөглөсөн байх.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй айл өрх нь дээрхи шалгуур үзүүлэлтийг хангасан болохоо нотолсон мэдээллийг доорх хаягнаас авч ХЯНАЛТЫН ХУУДСЫГ БӨГЛӨЖ, өргөдлийн хамт 2017 оны 12 дугаар сарын 20-ны Лхагва гарагийн 14:00 цагаас өмнө доорхи хаягаар болон https://goo.gl/forms/zem8S5YzgJPwENXu1  шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:                      

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар Улаанбаатар хотын Цэвэр агаар Төслийг удирдах нэгж

Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Утас/факс: 976-11-312194, 318124

 

Драгон төвийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 58 дугаар цонх Утас:  9997-6961

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд