Цагдаагийн 1-р хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах шинэ жилийн баярыг тохиолдуулан хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, галын аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах, гудамж талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн 1-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран “Эргүүл-Шинэ жил” хэсэгчилсэн арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн хороодын нутаг дэвсгэрт Онцгой байдлын хэлтсээс 30 албан хаагч цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагч нартай хамтран 07:30-14:00 цагийн хороонд явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд