Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
           
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, хүн амыг тэнцвэржүүлэх  зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт  11 хороо шинээр байгуулагдсан тул  сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
Хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтны  сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно. 

 

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 201
9 оны  07 дугаар сарын 5,8-ны өдрийн 10-17 цагийн хооронд захиалга ирүүлсэн байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Үүнд:

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 318  тоот өрөө, холбогдох утас 7017
3307, 70172837

 

Бүртгүүлэх иргэд дээрх дугаарын утсанд холбогдож лавлагаа авч болно.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг,
 е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.


Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

 

  1. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  •  “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2  хувь

 

Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, төрийн жинхэнэ  албан хаагч бол хамгийн сүүлд Төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбарыг авчирна.
            Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц
д  бүртгэлтэй иргэнд хамрагдахыг  анхааруулж байна.

 

 

 

1.    НИЙГМИЙН АЖИЛТНЫ  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Мэргэжил

Нийгмийн ажилтан, Багш, Сэтгэл зүйч, Эрх зүйч

Мэргэшил

-Шаардлага тавихгүй

Туршлага

-Шаардлага тавихгүй

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

Асуудал шийдвэрлэх

-Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог

-Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар

 

 

 

 

 

2.    ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН   АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Мэргэжил

-Шаардлага тавихгүй

Мэргэшил

-Шаардлага тавихгүй

Туршлага

-Шаардлага тавихгүй

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

Асуудал шийдвэрлэх

-Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог

-Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар

 

 

 

                                                           СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд