Тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн, Хөөрөгт овогтой Эрдэнэ-Очирын Сувдмаа нь 2009 онд “Ирээдүй цогцолбор” сургуулийг төгсөөд улмаар ШУТИС-ийн Интерьер дизайны ангид элсэн суралцсан.

2010 оноос бие нь өвдөж улмаар бөөрний архаг дутагдагдалтай болох нь тогтоогдож, байнгын эмчийн хяналтанд 7 хоногт 2-3 удаа цус шүүх аппаратад орж эмчлүүлсэн боловч үр дүнгээ өгөхгүй байна. Улмаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоос өөр аргагүй боллоо.

 

Түүний төрсөн эгч Э.Баярмаа нь донор болохоор оношлогдож хагалгааг Солонгос улсад хийлгэх нааштай хариу авсан. Хагалгааны нийт зардал нь 50 /тавин/ сая вон шаардлагатай байгаа юм.

Ид хийж бүтээх нас, оргилуун хүслээр дүүрэн байгаа  түүнд сайхан сэтгэлийн гараа сунган туслана уу.

Та бүхэн хамт олон, найз нөхдөөрөө бага гэлтгүй хандив өгч, түүнд амьдрах итгэл найдвар төрүүлнэ гэдэгт гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Холбоо барих утас: 88076900, 88017090

Хандивын данс:

ГОЛОМТ БАНК: 2010000834      ХААН БАНК: 5006393340

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд