Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот тогтоолоор дараах үзүүлэлтэнд багтах суралцагчид сургалтын төлбөрийн зээлд   хамрагдана. Үүнд:

1.    Хагас өнчин суралцагч

2.    Малчин өрхийн суралцагч

3.    Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны  түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч

 

Дээрх шалгуурыг хангасан суралцагч дараах материалыг бүрдүүлэн дүүргээс дэмжсэн бичгээ авна уу.

1.    Өргөдөл

2.    Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

3.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

4.    Боловсролын үнэлгээний төвийн батламж

5.    Сургуульд зохих  журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг

6.    Үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт

7.    Хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

8.    Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан  албан ёсны бичиг баримт

9.    Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан  албан ёсны бичиг баримт

10. .Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар Гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон  харьяалах  аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт

11. .Зээлийн баталгаа  .

            ЖИЧ: Дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн суралцагчид Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс /312 тоот/ ирж дэмжсэн албан бичгийг авна .

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд