Солонгос хэлний түвшин тогтоох 9 дэх удаагийн шалгалтын хуваарь
(Шалгалт авах хугацаа, шалгалт авах газрууд)

1. ШАЛГАЛТ АВАХ ӨДРҮҮД : 2013. 08.24 (Бямба гараг) – 08.25 (Ням гараг)
2.ШАЛГАЛТ АВАХ ЦАГ :

  • Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг :
    1-р ээлж 09:30 -д,  2-р ээлж 14:00 -д цагт ирсэн байх ёстой.

* Хоцорсон иргэдийг шалгалтанд оруулахгүй.
1-р ээлж : 10:30-11:40             (Унших 10:30-11:10, Сонсох 11:10-11:40)
2-р ээлж : 15:00-16:10             (Унших 15:00-15:40, Сонсох 15:40-16:10)

 

 

  • Шалгуулагч нь тухайн заасан шалгалтын байранд тогтсон цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр, цагаас хоцорсон иргэдийг шалгалтанд оруулахгүй. Шалгалт хүчингүй болно.
  • Шалгалт өгөх ангийг шалгалт авах өдөр тухайн сургуулийн самбар дээр гаргана.

3.         ШАЛГАЛТАНД ОРОХОД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Өөрийн шалгалт өгөх газар, өдөр цагийг сайн нягталж харна уу
    *Зөвхөн хувиарласан газар, тухай заасан цагт шалгалтанд орох боломжтой.
  • Шалгалтын өдөр тест ба хариултын хуудас тус бүр нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр өөрийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байх болно.
  • Шалгуулагч нь тарааж өгөх хариултын хуудсан дээрх өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулган хариултын хуудсан дээрх варианттай ижил варианттай тестийг бөглөх ёстой.
  • Тестийн вариантаа тулгаж үзэлгүйгээр шалгалт өгснөөс болж шалгалт хүчингүй болсон тохиолдолд хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант нь хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.
  • Хариултын хуудсыг 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юмуу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.
  • Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.
  • Шалгалтын комиссын гишүүд, хянагч нар шалгуулагчийн зургийг тулган шалгалтанд оруулах тул иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй бол шалгалтанд оруулахгүй.)
  • Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх ёстой. ( Харандаа эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүй болно )
  • Шалгалтын дундуур угаалгын өрөө орох боломжгүй ба шалгалт дуустал ангиас гарахгүй. (Шалгалтын дундуур ангиас гарсан бол шалгалтыг хүчингүйд тооцно.)
  • Шалгалтын байранд гар утас, холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцож шалгалт хүчингүй болно )
  • Зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.  

4.Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь

Бүс нутаг Шалгалтын байр Он сар өдөр Ээлж Бүртгэлийн дугаар
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг
5 –р сургууль
8.24(Бямба) 1-р ээлж(09:30) 10010101~ 10010503
2-р ээлж(14:00) 10010504~10011419
8.25(Ням) 1-р ээлж(09:30) 10011420~10011820
2-р ээлж (14:00) 10011821~10011886
10001111~10002059
Баянзүрх дүүрэг
44-р сургууль
8.24(Бямба) 1-р ээлж(09:30) 10006501~10007292
2-р ээлж(14:00) 10007293 ~10007647
8.25(Ням) 1-р ээлж(09:30) 10007648~10008214
2-р ээлж(14:00) 10008215~10008500
10009802~10009820
Сонгинохайрхан дүүрэг 12 -р сургууль 8.24(Бямба) 1-р ээлж(09:30) 10012801~10013203
2-р ээлж(14:00) 10013204~10013611
8.25(Ням) 1-р ээлж(09:30) 10013612~10014243
2-р ээлж(14:00) 10003001~10003737
10014244~10014300
Баянгол дүүрэг
Оюуны ундраа сургууль
8.24(Бямба) 1-р ээлж(09:30) 10012201~10012535
2-р ээлж(14:00) 10009101~10009352
8.25(Ням) 1-р ээлж(09:30) 10009353~10009800
10012536~10012585
2-р ээлж(14:00) 10000001~10001110
10012586~10012660
Хан-Уул дүүрэг 75-р сургууль 8.24(Бямба) 1-р ээлж (09:30) 10003901~10005180
2-р ээлж(14:00) 10005181~10005420
8.25(Ням) 1-р ээлж (09:30) 10005421~10005661
2-р ээлж(14:00) 10005662~10005723
10008701~10008981

*Заасан цагт шалгалт авах газарт очоогүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй.


ӨӨРИЙН ОРОНД ХҮН ОРУУЛАХЫГ ХОРИГЛОХ
-Өөрийн оронд хүн оруулсан бол ангиас гаргах бөгөөд шалгалт хүчингүй болно.
- Бүртгүүлсэн болон хүний оронд шалгалтанд орсон иргэдийн Солонгос хэлний шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.  

  ШАЛГАЛТЫН БАЙРАНД БЭЛЭН БАЙХ ЦАГИЙГ МӨРДӨХ
- 1-р ээлж  (09:30)  2-р ээлж (14:00) цагаас өмнө шалгалтын байранд оноосон суудалд байраа эзлээгүй бол шалгалтанд оруулахгүй.
- Шалгалтын дугаараараа шалгалт авах газар, өдөр цагийн хуваарийг         
сайтар шалгах хэрэгтэй.

ГАДААД ПАССПОРТ (ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ) ЗААВАЛ АВЧРАХ, ГАР УТАС АШИГЛАХГҮЙ БАЙХ                                                                                                            
- Иргэний үнэмлэх эх хувиараа авчраагүй бол шалгалтанд орох боломжгүй.
- Шалгалт авах ангид гар утсаа хураалгалгүй ангид ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцох бөгөөд шалгалт хүчингүй болно.

 ШАЛГАЛТЫН ЦАГ МӨРДӨХ
- Шалгалт дуусахад хариултын хуудсаа хянагч багшид хураалгана.
- Хариултын хуудсаа шууд өгөхгүй бол шалгалт хүчингүй болгоно.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд