Дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс PC тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уулзалт зохион байгууллаа. “Хүүхдэд ээлтэй орон зай” арга хэмжээг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд 1000 гаруй иргэнээс РС тоглоом нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буй болон тоглоомын газрын үйл ажиллагааны талаар судалгаа авсны үндсэн дээр зохион байгуулсан юм.

 

Тус арга хэмжээг РС тоглоомын үйл ажиллагааг сайжруулах, тоглоомын газрын шинэ журмыг хэлэлцэх, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хүмүүжлийн эерэг арга хэрэглэж сургах зорилгоор зохион байгуулж “Хүүхдэд ээлтэй орон зай” PC тоглоомын шинэ журмын төслийг танилцуулж санал бодлыг сонсон харилцан ярилцаж журманд тусгах, цаашид хүүхдийн хүмүүжлийн тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл  ажиллагаа явуулдаг РС тоглоомын эзэд, хороодын нийгмийн ажилтнууд, хороодын хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч, эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөл оролцсон тус арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр иргэдээс авсан судалгааны нэгтгэл, PC тоглоомын газруудын одоогийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийв.

Мөн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүүхдийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Ганцоож, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хүүхдийн сэтгэцийн их эмч Д.Энхтуяа нар оролцож РC тоглоомын хор уршигийн талаар мэдээлэл хийсэн байна. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд