Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд - 2013” нэгдсэн арга хэмжээнйи хүрээнд “Эрүүл хүнс - 2013”, “Алтан намар - 2013” үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд, “Шилмэл мал – 2013” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт тус тус зохион байгуулагдаж манай дүүргийн хөдөө аж ахуйн салбарынхан амжилттай оролцож “Зохион байгуулалт сайн оролцсон дүүрэг” шагналын эзэд болов.

 

Энэ үеэр зохион байгуулагдсан “Эрүүл хүнс - 2013” үзэсгэлэнгээс манай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЭСО” группийн “100 хувь” чанарганы шүүс, “Атар өргөө” ХХК-ийн “Өгөөмж боов” бүтээгдэхүүн “Гран при” шагналыг хүртсэн байна.

Энэ жилийн “Шилмэл мал - 2013” улсын үзэсгэлэн худалдаанд 18 аймгийн 33 сум, нийслэлийн 6 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж оролцож гойд ашиг шимт үржлийн шилмэл мал шалгаруулалтаас сүүний чиглэлийн үхрийн хээлтүүлэгчийн ангилалд 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын голштейн үүлдрийн дөрвөн настай бух, хээлтэгчийн ангилалд Б.Төмөрбаатарын голштейн үүлдрийн 6 настай үнээ тус тус шалгарлаа. Мөн 32 дугаар хорооны иргэн Ч.Энхтуяагийн том цагаан үүлдрийн бодон мах өөхний гахайн ангилалд дэд байр хүртсэн амжилттайгаар найм дахь удаагаа зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд