Тус өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран өнөөдөр зохион байгуулсан. Өдөрлөгт Зээлийн батлан даалтын сан, Капитал банк, ажил олгогч байгууллагууд, 25-р хорооны “Эрүүл орчин” бүлэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтан бүлэг, “Үлэмжийн чанар” сургалтын төв, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, дүүргийн ажил идэвхтэй хайж байгаа иргэд, 40-өөс дээш насны ажилгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцлоо. Мөн есөн  аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан оролцож,  сул чөлөөтэй ажлын байрны зуучлалын үйлчилгээг явуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөв.

 

Энэ үеэр ажилгүй, ажил идэвхтэй хайгч 100 иргэнийг бүртгэж, 75 иргэнийг ажилд зуучлан 30 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл өгсөн байна.

Хөтөлбөрийн дагуу дүүргийн 25 дугаар хорооны “Эрүүл орчин” түр ажлын байрны бүлэг хог хаягдлыг ангилан ялгах ажлыг хорооны иргэдэд хэвшүүлэх, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтанг Баянхошууны 67, 76, 105, Толгойтын 42, 65, Орбитын 123, 106 дугаар сургуулийн орчны авто замын гарцанд ажиллуулах үзүүлэх сургалт явагдаж, “Үлэмжийн чанар” сургалтын төвийн суралцагчид монгол дээлний товч шилбэ зангидаж үзүүлэв.

Өдөрлөгийн туршид 40-өөс дээш болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн зорилтот бүлгийн 51 иргэдэд сургалт зөвлөгөөн хийж 21 гишүүнтэй “Бүтээлч бүлэг”, багш нарын “Зөв иргэдийг төлөвшүүлэе” бүлэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, хөдөлмөрийн хуулийг сурталчилсан байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд